Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шагналын хур буулаа

Шагналын хур буулаа

2014-12-25 04:23:02

 

Шагналын хур буулаа

ХААИС-д олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багш нарын хөдөлмөр бүтээлийг үнэлэн төрийн дээд одон, медалиар шагнасаныг БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр /2014.12.25/ гардуулан өглөө. 

Тухайлбал, Инженер технологийн сургуульд олон жил үр бүтээлтэй ажилласан инженер Н.Отгонбаяр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, Инженер, технологийн сургуулийн захирал, дэд профессор Г.Энхбаяр, Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, дэд профессор Ж.Ундармаа, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш П.Уранчимэг нар  Алтан гадас одонгоор, Суурь боловсролын төвийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн багш Б.Оюун Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалаа.

Тэднийг сургуулийн удирдлага уламжлал ёсоор хүндэтгэн хүлээн авч баяр хүргэлээ.

 

 

 

 

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn