Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Газрын менежмент, Ландшафтны архитектурын тэнхимийн оюутнууд бүтээлээ дэлгэлээ

Газрын менежмент, Ландшафтны архитектурын тэнхимийн оюутнууд бүтээлээ дэлгэлээ

2014-12-31 04:45:21

 

Газрын менежмент, Ландшафтны архитектурын тэнхимийн оюутнууд бүтээлээ дэлгэлээ

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, Ландшафтын архитектурын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ландшафтын архитектур-2014” үзэсгэлэн 12-р сарын 15,16-ны өдрүүдэд Хатан туул театрт болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд оюутнууд архитектурын график, зохиомж, уран зураг, ландшафтын дизайны хослол зохиомж, архитектурын төсөл, ландшафтын урлаг, хот суурин цэцэрлэгжүүлэлт, орон сууцны барилгын дизайн зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн юм.

Оюутнууд өөрсдийн мөрөөдлийн орон сууцны хороолол, хаус, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт гайхамшигт санаа шийдэл агуулан урласан бүтээлээ сонирхуулав. Тэдний урласан хотхон ногоон байгууламж, ахмад настан, хүүхэд, залуусын амарч зугаалах орчинтой, усан оргилуур, урлагын бүтээлтэй. Хэрэв оюутнуудын урласан эдгээр загвар, шийдлээр хотхонууд баригддаг бол гэсэн бодлыг тээж зогслоо.

Түүнээс гадна уран зураг, дизайн, зохиомжийн чиглэлээр хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн мэт сэтгэгдэл төрүүлж байв.

Мөн энэ үеэр оюутнууд мэргэжлийнхээ олон талаар хөрвөх боломжтойг хэлж байлаа. Тухайлбал, хот төлөвлөлт, байгуулалт, барилга,  ногоон байгууламж, засал чимэглэл, соёл урлаг гээд олон салбарт ажиллах боломжтой гэлээ.

Үзэсгэлэнгийн үеэр шилдэг оюутан, баг хамт олныг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2014” үзэсгэлэнгийн шилдэгүүд

1.         “Бүтээлч  оюутан”

            Д. Номингоо                         (Ландшафтын  архитектурын 3 курс)

            Б. Төгсжаргал                       (Ландшафтын  архитектурын 3 курс)

            Г.Пүрэв-Очир                         (Ландшафтын  архитектурын 4 курс)

            А.Сумъяабазар                  (Ландшафтын  архитектурын 2 курс)

 

2.         “Содон хөшөө” (нийт 12 баг)

            1-р байр Нөхөрлөл баг       (Ландшафтын  архитектурын 2 курс)

            2-р байр Art баг                   (Ландшафтын  архитектурын 2 курс)

 

“ЧАДВАРЛАГ ДИЗАЙНЕРУУД” ОЮУТНЫ АНХДУГААР

ТЭМЦЭЭН

1.         “Чадварлаг дизайнерууд” (Нийт 8 баг)

            1-р байр Land Scatch          (Ландшафтын  архитектурын 4 курс)

            2-р байр Land art                 (Ландшафтын  архитектурын 4 курс)

            3-р байр Ногоон ирээдүй   (Ландшафтын  архитектурын 3 курс)

 

2.         “Ландшафтын архитектурын графикч” (нийт 60 оюутан)

            1-р байр  М.Солонго           (Ландшафтын  архитектурын 4 курс)

            2-р байр  Э. Доржлхам      (Ландшафтын  архитектурын 3 курс)

            3-р байр  Б.Балдорж          (Ландшафтын  архитектурын 3 курс)

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn