Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БСШУ-ны дэд сайд Б.Тулга ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

БСШУ-ны дэд сайд Б.Тулга ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-01-20 09:09:40

 

БСШУ-ны дэд сайд Б.Тулга ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган нар өнөөдөр /2015.01.20/ ХААИС-ийн удирдлагатай уулзаж, харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн захиралууд оролцсон бөгөөд ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө товч танилцуулсан юм. Мөн Сургалтын албаны дарга, доктор Б.Буянзаяа хөтөлбөрийн шинэчлэл, цаашид сургалтын талаар баримтлах бодлого чиглэлээ танилцуулж, илтгэл тавилаа.

БСШУ-ны дэд сайд Б.Тулга, өөрсдийгөө оношлоод алдаа дутагдлаа өөрчлөхийн төлөө явж байгаа нь сайн хэрэг гээд газар тариалан, мал аж ахуй гэх мэт улиралын чанартай ажил явагддаг салбарын мэргэжлийн ангийн оюутнуудын хичээлийг 11-р сараас эхлэн хичээллүүлэх боломжтой эсэх талаар санал солилцлоо. Ингэсэнээр багш, оюутнууд үйлдвэрлэл дээр ажиллах, дадлагажих боломж илүү бүрдэнэ гэв.

Харин ХААИС-ийн ректор Т.Хэрүүга 2013 оны намар энэ саналыг хэрэгжүүлэхээр нэгээс дээш ангийн оюутнуудын хичээлийг 10-р сараас эхлүүлж үзсэн. Хэд хэдэн бэрхшээлтэй зүйлийн улмаас тууштай хэрэгжүүлж чадаагүй байна гэсэн юм.

Энэ үеэр Монгол улсын их, дээд сургуулийн захирлуудын Сайдтай хийсэн үр дүнгийн гэрээг дүгнэхэд ХААИС-ийнх хоёрдугаар байранд орсон тухай таатай мэдээг БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган дуулгалаа.

Уулзалтын төгсгөлд дэд сайд болон хэлтэсийн дарга нар ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдээр орж, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагаатай танилцан тодорхой заавар зөвлөмж өглөө.  

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn