Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Их сургуулиудын удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэв

Их сургуулиудын удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэв

2015-02-26 13:48:05

Их сургуулиудын удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэлийн талаар хэлэлцэв

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд 2-р сарын 25-нд БСШУЯ болон Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлага чуулж, дээд боловсролын шинэчлэл, ололт амжилтынхаа талаар ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Дээрх хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн их сургуулиудын удирдлага, дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүдийн дунд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр болон МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд,  дээд боловсролын дотоод, гадаад зөвлөхүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр сургууль тус бүр:

-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнд чиглэсэн эрхзүйн орчны дүрэм, журам,

-Багш суралцагчийн үнэлгээ, удирдлага, мэдээллийн нэгдсэн систем,

-Хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжсэн санхүү, хөрөнгө оруулалтын үр дүн, цаашдын чиг хандлага гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.  

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn