Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Мэргэжил-миний ирээдүй” арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөө

“Мэргэжил-миний ирээдүй” арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөө

2015-03-11 12:50:01

“МЭРГЭЖИЛ-МИНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Нэг. зорилго
“Мэргэжил-миний ирээдүй” арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хот дахь ЕБС-ийн сурагчдаас ХААИС-д элсэх, сургуулийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй сурагчдын төлөөллийг сонгон сургуулийн сургалт, судалгааны үйл явц, үр дүн, давуу тал, боломжийг таниулан сурталчилахад оршино.
Хоёр. ерөнхий зохион байгуулалт, үйл
ажиллагаа, хамрах хүрээ
1. “Монголын Сурагчдын Холбоо”-той хамтран ХААИС-ийн үйл ажиллагааг сонирхон элсэхийг хүсч буй сурагчидтай холбоо тогтоож хамтран ажиллана. Хамтын ажиллагаа нь “Мэргэжил-миний ирээдүй” арга хэмжээний хүрээнд 3 үе шаттай зохион байгуулагдана.
Үе шат
Зохион байгуулах үйл ажиллагаа
Хугацаа
I үе шат
“Мэргэжил-миний ирээдүй” нээлттэй үзэсгэлэн арга хэмжээг Улаанбаатар хот дахь ЕБС-ийн сурагчидад зориулан зохион байгуулах
III сар
II үе шат
“Мэргэжил-миний ирээдүй” өдөрлөгийг “Элсэгч” батламж бичиг гардан авсан сурагчид, эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах
IV, V сар
III үе шат
“Мэргэжил-миний ирээдүй” талархлын баярыг ХААИС-д Улаанбаатар хотоос элсэгчидэд зориулан зохион байгуулах
VIII, IX сар
 
2.    “UB palace”-д Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудаас сонгогдсон сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан “Мэргэжил-миний ирээдүй” нээлттэй үзэсгэлэн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулна. Нээлттэй үзэсгэлэн арга хэмжээ, өдөрлөгийн үеэр зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  • Сурагчдад зориулсан зөвөлгөө, мэдээлэл: Мэргэжлийн зориулалт, ач холбогдол, ирээдүйн чиг хандлагыг ухуулан таниулах, сургуулиас олгодог боломж, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, хос хөтөлбөр гэх мэт.
  • Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн үзэсгэлэн
  • Зөөврийн лаборатори дахь туршилт
  • Хатан туул театрын урлагийн тоглолт
  • ХААИС-ийн танилцуулга-видео
  • ХААИСОХ-ийн таницуулга, мэдээлэл
  • Шилдэг төгсөгчид, эрдэмтэн багш, оюутан сурагчдын зөвөлгөө, мэдээлэл, лекц
3.  “Мэргэжил-миний ирээдүй” үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил, Монголын сурагчдын холбоо, ХААИС, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүд оролцоно.
           Бэлтгэх хугацаа:                         III/03-III/15-ны өдөр
           Зохион байгуулах өдөр:             III/16-ны 13:00-16:00 цаг
 
Монголын сурагчдын холбоо

 

Хөдөө аж ахуйн их сургууль

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn