Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Боловсрол миний ирээдүй-2015” өдөрлөг амжилттай боллоо

“Боловсрол миний ирээдүй-2015” өдөрлөг амжилттай боллоо

2015-03-18 10:49:52

“Боловсрол миний ирээдүй-2015” өдөрлөг амжилттай боллоо

Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын сурагчдын холбоотой хамтран “Боловсрол миний ирээдүй-2015” анхдугаар нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар паласт 3-р сарын 16-нд зохион байгууллаа. Тус өдөрлөгт ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүний сургуулийн багш, оюутнууд оролцон ЕБС төгсөгчдөд мэргэжлээ танилцуулав. Мэргэжлээ зөв сонгох нь сурагчдын хувьд хамгийн чухал сонголт. Нэг өдрийн сонголтоор насан туршийн амьдралыг шийддэг. Тиймээс ЕБС төгсөгчдөд ХААИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудтай уулзан ярилцах, зарим багаж, тоног төхөөрөмж дээр ажиллаж, туршиж үзэх боломж олгох үүднээс дээрх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм.

ХААИС 25 хөтөлбөр, 50 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэгээс арав нь эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтдаг. Мөн хамтын ажиллагаатай зарим их сургуулиудад хос хөтөлбөрөөр суралцах боломжтойн дээр Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн гээд сурагчдад олон боломж нээлттэй байгааг дуулгасан юм.

Нээлттэй өдөрлөгийн үеэр бүрэлдэхүүн сургууль бүр мэргэжлийн онцлогийг таниулсан үзэсгэлэн гаргаж, ХААИС-ийн дэргэдэх Улсын 15 удаагийн аварга Хатан туул хамтлаг болон залуу дуучид ая дуугаа өргөж, азын сугалаа таарсан сурагчдад ХААИС-д элсэн суралцах батламж гардууллаа.

 

    

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn