Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хамтын ажиллагааны гэрээг сунгалаа

Хамтын ажиллагааны гэрээг сунгалаа

2015-03-24 15:30:44

Хамтын ажиллагааны гэрээг сунгалаа

ХААИС, БНСУ-ын Кёнсангбүг аймгийн ХАА, Технологийн хүрээлэн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж,  өнөөдөр /2015.03.24/ дахин сунгалаа. Хоёр байгууллага өнгөрсөн хугацаанд хүнсний ногоо, хүлэмжийн болон цэцгийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажил хэрэгжүүлж, бакалавр, магистр, докторантуудыг мэргэжил дээшлүүлэхэд анхааран ажилласан байна. Мөн тодорхой үнэ бүхий лабораторын багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж байжээ. 

Харин хамтын ажиллагаагаа сунгасанаар үргэлжлүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, гүзээлзгэний сорт нутагшуулах, шинэ сорт гарган авах, сонгинолог ургамлын судалгаа хийх, технологи нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Гэрээг үзэглэх үеэр БНСУ-ын Кёнсангбүг аймгийн ХАА, Технологийн хүрээлэнгийн селекцийн хэлтсийн дарга Ким Се Жонг хэлэхдээ өнгөрсөн жилүүдийн хамтын ажиллагааны үр дүн сайн байсан учир гэрээ жил бүр сунгагдаж байгааг онцолсон юм.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 9-р сард тус хүрээлэнгийн ерөнхий захирал Чае Жанг Хэүй ХААИС-ийн хүндэт доктор цол хүртэж байсан билээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn