Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ОХУ-ын Челябинск хотод ХААИС-ийн оюутнууд дадлага хийнэ

ОХУ-ын Челябинск хотод ХААИС-ийн оюутнууд дадлага хийнэ

2015-03-25 09:14:43

 

ОХУ-ын Челябинск хотод ХААИС-ийн оюутнууд дадлага хийнэ

ХААИС, ОХУ-ын Челябинскын ХАА-н академитай хамтран ажиллах гэрээ /2015.03.24/ байгууллаа. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн 30 хүртэлх оюутан ирэх 6-р сарын 1-ээс 10-р сарын 31-нийг хүртэл тус хотын үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд цалинтай дадлага хийх боломж бүрдлээ. Оюутнууд үйлдвэрлэл дээр ажиллахын зэрэгцээ зарим мэргэжлийн хичээл болон гадаад хэлний сургалтад хамрагдах, тус хоттой танилцах гэх мэт тусгай хөтөлбөртэй юм.

ОХУ-ын Челябинскын ХАА-н академийн ректор Игорь Васильевич Синявский, Гадаад харилцааны мэргэжилтэн Сергей Владимирович Золотых нар ХААИС-д хоёр өдөр ажлын айлчлал хийх үеэрээ бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгээр зочилж, судлаачдын судалгааны үр дүн, орчин нөхцөлтэй танилцсан юм.

Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолын үеэр ноён Игорь Васильевич Синявский хэлэхдээ ХАА-н хөгжлийн асуудал Монгол улсад төдийгүй ОХУ-ын хувьд шинэ гараанд ирээд байна. Улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг энэ салбарын шинэ хөгжлийн гараанд хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна гэсэн юм. Тиймээс цаашид сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn