Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Таеквондогийн тэмцээнд ХААИС-ийн баг тамирчид алтан медаль хүртлээ

Таеквондогийн тэмцээнд ХААИС-ийн баг тамирчид алтан медаль хүртлээ

2015-03-26 11:29:23

 Таеквондогийн тэмцээнд ХААИС-ийн баг тамирчид алтан медаль хүртлээ

Монголын оюутны спортын Универсиад 2015 их наадмын таеквондогийн тэмцээнд сургуулиа төлөөлөн амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баг тамирчдаа ХААИС-ийн ректор хүлээн авч баяр хүргэлээ.    

Тэмцээн Спортын төв ордонд 3-р сарын 24-нд болж, Идэр ДС, МҮИС, ХААИС, ИЗОУИС, Засагт Хан ДС, КУДС, "Мон-Алтиус" БТДС, ҮБТДС, Этүгэн ДС, БХИС, МУИС, ОУЭЗБДС, Ховд ИС, МУБИС, ШУТИС, ТТДС, Улаанбаатар ИС, Аварга ДС, Тээврийн ДС, АШУҮИС, ХСИСургууль нийт 21 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 100, эмэгтэй 56 тамирчин, багийн тулаан болон эрэгтэй зургаа, эмэгтэй таван жинд өрсөлдөж аваргуудаа тодруулав

Багийн тулааны төрөлд:

·         Аваргын алтан медалийг ХААИС-ийн баг тамирчид,

·         Мөнгөн медалийг ШУТИС-ийн тамирчид,

·         Хүрэл медалийг ҮБТДС-ийн баг тамирчид тус тус хүртэж багийн тулааны аваргууд боллоо. 

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

·         I байрт 23 оноогоор ШУТИС,

·         II байрт 29 оноогоор ҮБТДС, 

·         III байрт 19 оноогоор ХСИС

·         IV байрт ХААИС шалгарсан юм.

Шилдэг тамирчин: 

·         Шилдэг эрэгтэй тамирчин-О.Билгүүн /ҮБТДС/

·         Шилдэг эмэгтэй тамирчин: С.Уранбилэг /ИЗОУИС/

Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх долдугаар сард БНСУ-ын Гуанжу хотноо болох Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох эрхтэй боллоо.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn