Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

2015-04-03 16:10:44

Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалавр оюутны 2015 оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал өнөөдөр /2015.04.03/ боллоо.

               Хурал 3 үе шаттай болж, бүрэлдэхүүний сургууль бүрээс шалгарсан 16 оюутан судалгааныхаа бүтээлийг нэгдсэн хуралд танилцуулсан юм.
Тэдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр
дараах бүтээлүүд шилдэгээр шалгарлаа.

                Нэгдүгээр байранд: МААБС-ийн Бүтээгдэхүүний чанар, ариун цэвэр чанарын үнэлгээ IV ангийн оюутан Н.Ариунжаргал, удирдагч багш, доктор Б.Сарантуяа нарын “Адууны сальмонёллыг оношлох “ЛНУ”-аар түргэвчилсэн арга боловсруулах нь”, хоёрдугаарт байранд: ИТС-ийн Инженер механикийн III ангийн оуютан Ц.Алтанбагана, М.Сайнхүү, Б.Баярмаа, удирдагч багш Л.Лхагвасүрэн нарын “Агро-работ хийж туршсан дүн”, Гуравдугаар байранд МЭС-ийн Мал эмнэл зүйн IV-ангийн оюутан Б.Наранбат, удирдагч багш доктор, дэд профессор Ч.Цогттуяа нарын "Буурнаас үр авах халаагчтай хиймэл үтрээ хийх",  ИТС-ийн Цахилгаан хангамж IV ангийн оюутан А.Амарбаяр, удирдагч багш Д.Ганболд нарын “Автомат удирдлагатай универсаль стенд зохион бүтээх” бүтээл тус тус шалгарлаа.  

Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр МЭС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Д.Алимаа, МААБТС-ийн багш, доктор Т.Уламбаяр, АЭС-ийн багш, доктор Д.Дэлгэржаргал, ИТС-ийн багш, доктор Б.Лхагвадорж, ХААИС-ийн оюутны холбооны тэргүүн Б.Мөнхчимэг, АЭС-ийн оюутан, Токиогийн олон улсын оюутны 2014 оны чуулга уулзалтад оролцогч Э.Жамсранчой нар ажилласан юм.

Шилдэг бүтээлийн эздийг 300-600 мянган төгрөгөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Шилдэг бүтээлийн эзэд болон шүүгчиддээ баяр хүргэж, амжилт ерөөе.

Оюутнуудын хийсэн биет бүтээл 

Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан шилдэг бүтээл-2015

Илтгэлүүд:

1.     "Буурнаас үр авах халаагчтай хиймэл үтрээ хийх"

Илтгэгч: Б.Наранбат МЭС-ийн Мал эмнэл зүйн IV-анги

Удирдагч: доктор, дэд профессор Ч.Цогттуяа

2.    "Бог малын сохор догол өвчний үүсгэгчийг хими физикийн аргаар идэвхгүйжүүлэн харьцуулсан судалгаа"

Илтгэгч: Н.Гүнгэрэгбат МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги

Удирдагч: Т.Батбаяр

3.    “Нохойг битүү аргаар хөнгөлсөн үр дүнгээс”

Илтгэгч: О.Батбүргэд МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги

Удирдагч: доктор С.Баямбацогт

4.     “Англи азарганы гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн  дүн”

Илтгэгч: Б.Энхтүвшин МААБС-ийн Биотехнологи IV анги

Удирдагч: доктор,  дэд профессор Т.Балдан

5.    “Адууны сальмонёллыг оношлох “ЛНУ”-аар түргэвчилсэн арга боловсруулах нь”  

Илтгэгч: Н.Ариунжаргал, МААБС-ийн Бүтээгдэхүүн чанар ариун цэвэр чанарын үнэлгээ IV анги

Удирдагч: доктор Б.Сарантуяа

6.  “Монгол хонины ноосны техникийн шинж чанарын зарим үзүүлэлт боловсруулалтын технологиос хамаарах нь”

Илтгэгч: Б.Балжинням, МААБС-ийн Таваар судлал  IV анги

Удирдагч: Б.Өлзийсайхан

 “Агро-работ хийж туршсан дүн”

Илтгэгч: Ц.Алтанбагана, М.Сайнхүү, Б.Баярмаа ИТС-ийн Инженер механикийн III анги

Удирдагч: Л.Лхагвасүрэн

8.     “Автомат удирдлагатай универсаль стенд зохион бүтээх”

Илтгэгч: А.Амарбаяр, ИТС-ийн Цахилгаан хангамж IV анги

Удирдагч: Д.Ганболд

9.     “Нарны зайгаар ажиллах худгийн насосны ажиллагааг автоматжуулах”

Илтгэгч: З.Түвшинтөр, ИТС-ийн Цахилгаан хангамжийн IV анги

Удирдагч: Г.Нямдорж, Ж.Амгаланзул

10.  Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам”

Илтгэгч: Б.Очирсум АЭС-ийн  Газар зохион байгуулалт IV анги

Удирдагч: И.Мягмаржав

 Гадаад хөнөөлт хог ургамлын үндэсний шүүс буудайн соёололтод нөлөөлөх нь

Илтгэгч: Ч.Бадамханд АЭС-ийн Агрономи IVанги

Удирдагч: доктор (Sc.D), профессор Б.Дорж                                                                                                                 

 “Гэр хорооллын газрын дахин төлөвлөлт”

Илтгэгч: Н.Энхмандах АЭС-ийн Газрын үнэлгээ IV анги

Удирдагч:Ч.Баасанжаргал

  “Арилжааны банкны өрсөлдөх чадварын судалгаа”

Илтгэгч: Ц.Лхагважав ЭЗБС-ийн Бизнесийн менежментийн IV анги

Удирдагч: доктор Д.Мягмарсүрэн

 

14.  "CGE загвар ашиглан макро түвшний шинжилгээ хийх"

ИлтгэгчБ.Төртогтох ЭЗБС-ийн Кибернетикийн IV анги

Удирдагч: доктор, дэд профессор Ш.Оросоо

15. "Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засгийн бодит салбаруудад үзүүлэх нөлөөлөл"

ИлтгэгчБ.Баасанжаргал ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засаг IV анги

Удирдагч:Ж.Баттулга

16.  “Газрын доройтлын эрсдлийн үнэлгээ”

Илтгэгч: Т.Болортунгалаг

Удирдагч:П.Содгэрэл

 

 

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn