Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ТALK TALK ENGLISH” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

“ТALK TALK ENGLISH” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

2015-04-15 08:55:10

“ТALK TALK ENGLISH” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

 

 

 “ТALK TALK ENGLISH” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээг 4-р сарын 14-нд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, тус төвийн захирал Ч.Амарсанаа нар үзэглэлээ.

Хамтран ажиллах гэрээ байгуулснаар багш, ажилчид англи хэлний сургалтанд хөнгөлттэй нөхцөлөөр суралцах боломж нээгдэж байгаа юм.

Тус төвийн нэг шатлалын сургалтын  төлбөр нь 269,000  /хоёр  зуун жаран есөн мянган/-н төгрөг бөгөөд ХААИС-ийн багш, ажилчид 20 хувийн хөнгөлтэй үнээр суралцах боломжтой.

Суралцагч 20 цагийн буюу нэг түвшний хичээлээ дуусгаад шалгалтаа 80-аас дээш оноотой төгсөж, цааш үргэлжлүүлэх хүсэлтэй бол хөнгөлөлтийг шат бүрт 5 хувиар нэмж тооцох аж.

Төлбөрт сургалтын багц материалын / сурах бичиг, гэрийн ажлын ном, үгсийн сангаа нэмэгдүүлэх эрх, Англи хэлний богино өгүүлэгийн номууд / үнэ багтсан байна.  

Мөн ажил хөдөлмөрөөрөө манлайлсан багш, ажилтнуудынхаа сургалтын төлбөрийн тодорхой хувийг сургуулийн зүгээс ч хөнгөлөх боломжтойг ХААИС-ийн ректор энэ үеэр дуулгасан юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn