Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Зөгийн аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

Зөгийн аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

2015-04-15 10:06:37

Зөгийн аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

Японы ХАА болон ойн аж ахуйн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ХААИС-тай хамтран зөгийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон чанарын үзүүлэлтийг дээшлүүлж, орон нутаг дахь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор төслийн багийн менежер болон гишүүд өчигдөр /2015.04.14/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай санал солилцсон юм.

 ХААИС-ийн талаас Шинжлэх ухааны доктор, профессор Н.Тогтохбаяр уг төслийг хариуцан ажиллах бөгөөд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон зөгийн бал үйлдвэрлэх технологи, арга зүйд зөгийчдийг сургах, дадлагажуулах, сургагч багш бэлтгэх, энэ чиглэлээр суралцаж байгаа ХААИС-ийн оюутнуудын судалгааны ажлыг удирдан явуулах зэрэг бодит үр дүн гаргана гэлээ. Төсөл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хэрэгжих бөгөөд судалгааны үр дүн, технологио нутагшуулж үлдээнэ гэдгээрээ онцлог гэв. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn