Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Универсиад-2015” их наадмын хөлбөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Универсиад-2015” их наадмын хөлбөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

2015-04-27 14:28:15

 

 “Универсиад-2015” их наадмын хөлбөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

Монголын оюутны спортын “Универсиад-2015” их наадмын хөлбөмбөгийн тэмцээн 4-р сарын 19-нд болж 15 их, дээд сургуулийн тамирчид өрсөлдсөнөөс ХААИС-ийн тамирчид багаараа 2-р байранд шалгарч мөнгөн медаль хүртлээ. Сургуулиа төлөөлөн тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр /2015.04.27/ сургуулийн удирдлага хүлээн авч баяр хүргэв.

Монголын Оюутны Спортын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Универсиад”  их наадам 1-р сарын 26-нд эхэлсэн бөгөөд  5-р сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм. Спортын 14 төрлөөр их, дээд сургуулийн оюутан залуус өрсөлдөж байгаагаас манай баг тамирчид доорх амжилтыг гаргаад байна.

Монголын оюутны спортын “УНИВЕРСИАД” 2015 их наадамд ХААИС –ийн баг тамирчдын гаргаж байгаа амжилтууд...

1.      Жудо бөх

Нийт 26 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос 1 мөнгөн медаль хүртэж багаараа 7- р байранд орсон.

2.      Волейбол

Нийт 15 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг мөнгөн медаль хүртэж багаараа 1-р байранд шалгарсан.

3.      Шатар

Нийт 16 их, дээд сургууль, коллеж ийн тамирчид оролцсоноос багаараа 7-р байранд орсон.

4.      Ширээний теннис

Нийт 18 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос багаараа 9-р байранд орсон.

5.      Таеквондо

Нийт 21 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа шагналт 4- р байранд шалгарсан.

6.      Гандбол

Нийт 12 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос багаараа 7-р байранд орсон.

7.      Сагсан бөмбөг

Нийт 16 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос багаараа шагналт 4- р байранд шалгарсан.

8.      Аэробик

Нийт 12 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос багаараа 7-р байранд орсон.

9.      Заалны хөлбөмбөг

Нийт 15 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос багаараа 2 – р байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн.

10.  Чөлөөт бөх

Нийт 20 их, дээд сургууль, коллежийн тамирчид оролцсоноос 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багаараа 6 –р байранд орсон.

11.  Эрдэм шинжилгээний бага хурал

Нийт 5 сургуулийн 10 гаруй оюутан илтгэл хэлэлцүүлснээс  2 – р байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн.

Урьдчилсан байдлаар явагдаж өнгөрсөн спортын 11 төрлийн нийлбэр дүнгээр нийт 38 сургууль өрсөлдөж байгаагаас ХААИС 4 –р байранд явж байна.

Доорх төрлөөр тэмцээн нь явагдаагүй байгаа бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байна.  

Ø  Спорт аялал /5 сарын 2 – 3 –ны өдрүүдэд/

Ø  Модон бөмбөг /5 сарын 8 – 9 –ний өдрүүдэд/

Ø  Нийтийн гүйлт /5 сарын 9 –ний өдөр/ - ийн баг тамирчиддаа амжилт хүсье.

 

ХААИС - ББХТэнхим


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn