Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“УНИВЕРСИАД-2015 ” их наадамд амжилттай оролцсон оюутан тамирчид, багш дасгалжуулагч нарыг хүлээн авч баяр хүргэлээ

“УНИВЕРСИАД-2015 ” их наадамд амжилттай оролцсон оюутан тамирчид, багш дасгалжуулагч нарыг хүлээн авч баяр хүргэлээ

2015-05-29 12:26:48

“УНИВЕРСИАД-2015 ” их наадамд амжилттай оролцсон оюутан тамирчид, багш дасгалжуулагч нарыг хүлээн авч баяр хүргэлээ

“Универсиад-2015” их наадамд амжилттай оролцсон оюутан тамирчид болон дасгалжуулагч багш нарыг өнөөдөр /2015.05.29/ ХААИС-ийн удирдлага хүлээн авч баяр хүргэлээ.

Наадмын анхан шатны болон шигшээ тэмцээн 14 төрлөөр явагдан нийслэл, орон нутгийн 50 гаруй их, дээд сургууль, коллежын 25000 гаруй оюутан тамирчид, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нэгдсэн дүнгээр ХААИС-ийн баг, тамирчид 4-р байранд шалгарсан юм.

Энэ үеэр ректор Т.Хэрүүга спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын чадварлаг тамирчидтай өрсөлдөн чамлахааргүй амжилт үзүүлсэн оюутан залуус, дасгалжуулагч багш нарт ХААИС-ийн Захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж, цаашид улам илүү амжилт гаргахыг ерөөлөө.

Монголын Оюутны спортын “Универсиад-2015” их наадам спортын 14 төрлөөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ноос Жүдо бөхийн төрлөөр эхэлж 2015 оны 05 дугаар сарын 09-нд нийтийн гүйлтийн тэмцээнээр өндөрлөсөн юм.

Наадмын шигшээ тэмцээний нэгдсэн дүнгээр:


-Нэгдүгээр байранд Б.Очирбат захиралтай ШУТИС
-Хоёрдугаар байранд Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДС
-Гуравдугаар байранд Д.Мөнхжаргал захиралтай МУБИС
-Дөрөвдүгээр байранд Т.Хэрүүга захиралтай ХААИС
-Тавдугаар байранд Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДС
-Зургаадугаар байранд С.Баатаржав захиралтай ХСИС-иуд эхний байранд
шалгарсан юм.
Тэмцээнд амжилттай оролцсон дасгалжуулагч багш нар болон оюутан, залуусдаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn