Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

2015-2016 оны элсэлтийн бүртгэл, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаж байна.

2015-2016 оны элсэлтийн бүртгэл, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаж байна.

2015-07-01 15:01:21

Элсэлтийн бүртгэл, сонгон шалгаруулалтын
 үйл ажиллагаа
 
 
Элсэлтийн төв комисс нь элсэхээр хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, мэргэжил сонгуулах, элсэлтийн үйл ажиллагааны явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг барагдуулах зэрэг үндсэн үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
1.    БСШУЯ-наас хөтөлбөр бүрээр баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
2.    Элсэлтийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг 2015 оны 07-р сарын 01-ний өдрөөс 07-р сарын 10-ны 15 цаг хүртэл дараах 2 хэлбэрээр зохион байгуулна.
·         Онлайн буюу  elselt.muls.edu.mn хаягаар бүртгүүлэх;
·         ХААИС-ийн хичээлийн төв байрны 202 тоот өрөөнд 09.00-18.00 цагийн хооронд явагдана.
3.    Хөтөлбөр /мэргэжил/ сонгохдоо тухайн хөтөлбөрт харгалзах хичээлээр ерөнхий шалгалтуудын аль нэгийг заавал өгсөн байх ба ерөнхий шалгалтын оноог үндэслэн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
4.     Элсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.   Үүнд:
·                Ерөнхий шалгалтын батламж 
·                Боловсролын үнэмлэх, диплом
·                Сурагчийн хувийн хэрэг
·                Иргэний үнэмлэх /хуулбар/
·                Чээж зураг /3*4/  4 хувь
·                Бүртгэлийн хураамж 10000 төг
5.    Сонгосон хөтөлбөрийн хяналтын тоо дууссан тохиолдолд математик, физик, хими, биологи, гадаад хэлний чиглэлээр хяналтын тоо гүйцээгүй өөр мэргэжлийн хөтөлбөрийг сонгож болно.
6.    Ландшафтын архитектур мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн хар зургийн шалгалтыг 2015 оны 07-р сарын 08-ны өдрийн 14 цагт ХААИС-ийн хичээлийн төв байрны 201 тоот өрөөнд авна. Шалгаруулалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
·         Бүртгэлийн хуудас
·         Иргэний үнэмлэх
·         Балын харандаа, баллууртай ирнэ
7.    Сонгон шалгаруулалттай холбоотой санал гомдлыг элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлэнэ.
 

Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn