Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2015-09-01 16:26:45

ХААИС-ийн 57 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга сургуулийнхаа 57 дахь хичээлийн шинэ жилийг нээн, эрдэмтэн багш нар, оюутан залуустаа хандан мэндчилгээ дэвшүүлж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа товч танилцууллаа.

Нээлтэд ХААИС-тай олон жил хамтран ажиллаж буй АНУ, Францийн элчин сайдын яамны төлөөлөгчид, сургуулийн удирдлага, академич, профессор, доктор, гавьяат багш нар болон нийт эрдмийн хамт олон оролцлоо.

ХААИС-ийн удирдлага эрдмийн босго алхаж буй оюутны төлөөлөлд сурлагын дэвтэр, үнэмлэх, Монгол орныхоо нийт суманд сургуулиа сурталчлан, олон талаар хамтран ажиллах боломжийг нээсэн ХААИС-ийн элч оюутнуудад шагнал гардуулсаны зэрэгцээ эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан багш, судлаачдад диплом олголоо.    Олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн ЭЗБС-д Олон улсын бизнесийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, дотооддоо магадлан итгэмжлүүлсэн Агроэкологийн сургуулийн Газар зохион байгуулалт, Экологи, байгаль хамгааллын хөтөлбөрийн гэрчилгээг ХААИС-ийн ректор бүрэлдэхүүн сургуулийн захиралуудад гардуулан өглөө.

Мөн энэ өдөр БСШУЯ-ны санхүүжилтээр Мал аж ахуй, биотехнологийн сургуульд байгуулагдсан Байгаль шинжлэл, биохими, Геномиксийн лабораторийн нээлт болж, эрдэмтдийн оюуны бүтээлийн үзэсгэлэн гарсан юм.

Эрдмийн баярыг хөглөж, ХААИС-ийн цэнгээнт бүжгийн “Хатан туул”, ардын урлагийн “Домог” хамтлаг болон авьяаслаг оюутан залуус урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn