Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ОХУ-ын Яровславскийн Хөдөө Аж Ахуйн Академийн ректор Воронова Людмила Викторовна ХААИС-д айлчлав

ОХУ-ын Яровславскийн Хөдөө Аж Ахуйн Академийн ректор Воронова Людмила Викторовна ХААИС-д айлчлав

2015-09-25 10:05:32

ОХУ-ын Яровславскийн Хөдөө Аж Ахуйн Академийн

ректор Воронова Людмила Викторовна ХААИС-д айлчлав

ОХУ-ын Яровславскийн Хөдөө Аж Ахуйн Академийн ректор Воронова Людмила Викторовна нь 2015 оны 9-р сарын 22-25-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуульд айлчлав. Энэ үеэрээ ХААИС-ийн Захирал Т.Хэрүүга болон бусад дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудтай уулзалт хийн, хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

Ректор Воронова Людмила Викторовна хэлэхдээ, Яровлавск сүүний чиглэлийн ярославын улаан үхрээрээ алдартай бөгөөд энэ чиглэлийн фермийн аж ахуй хөгжсөн. Тиймээс сүүний үхрийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв. Мөн Ростовский сонгино, ногоон вандуйн үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Тус Академи нь 1944 онд байгуулагдсан, Инженерийн, Технологийн, Эдийн засгийн гэсэн 3 факультеттай ба Агроинженер, цахилгааны инженер, газар тариалан, агрономи, хөдөө аж ахуйн эдийн засаг, менежмент зэрэг мэргэжлүүдээр бакалавр, магистр, аспирант, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг. Мөн дэргэдээ Мал аж ахуй, Хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр хамгаалуулах зөвлөлтэй. Нийт багш нарын 85% нь кандидат, докторын зэрэгтэй аж.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn