Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн төв номын сан чөлөөт сонголтын үйлчилгээ нэвтрүүллээ

ХААИС-ийн төв номын сан чөлөөт сонголтын үйлчилгээ нэвтрүүллээ

2015-10-12 12:59:09

ХААИС-ийн төв номын сан чөлөөт сонголтын үйлчилгээ нэвтрүүллээ

ХААИС-ийн төв номын сан нээлттэй, чөлөөт сонголттой уншлагын танхим, цахим номын сантай болж  өнөөдөр /2015.10.12/ нээлтээ хийлээ. Нээлтэд Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Т.Даваажав болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Төв номын сан одоо хэрэглэгдэж байгаа нийтийн уншлагын танхим, гадаад ном, магистр, докторын уншлагын танхимуудаа нээлттэй чөлөөт сонголттой болгон өөрчилсөн юм. Ингэснээр уншигч, оюутнууд өөрийн хэрэгцээтэй номоо тавиур дээрээс сонгон авч үзэх боломжтойгоос гадна номын санчийн ажлын ачаалал багасч, ном авахаар дугаарлан зогсож цаг алдахгүй боллоо  Мөн энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд хамгийн их уншигдсан номын зохиогч болон шилдэг уншигч оюутнуудыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.

Хамгийн их уншигдсан номын зохиогчоор доорхи хүмүүс шалгарлаа. 

1-р байрт МААБС-ийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхимийн багш Ё.Думаагийн “Биологийн хими” ном 866 удаа уншигдсан үзүүлэлтээр,

2-р байрт МААБТС-ийн багш Х.Алтанцэцэгийн хоёр бүтээл болох “Ургамлын биотехнологи“ ном 733 удаа, “Молекул биологи” ном  549 удаа тус тус уншигдсан үзүүлэлтээр,

3-р байрт Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, ИТС-ийн багш З.Ундармаа нарын “Стандартчлал, техникийн хэмжил зүй” лабораторын гарын авлага 495 удаа уншигдсан үзүүлэлтээр,

4-р байрт Агроэкологийн сургуулийн багш Ш.Оюунтуяагийн “Ерөнхий цаг уур” ном 382 удаа уншигдсан үзүүлэлтээр тус тус шалгарлаа.

Мөн шилдэг уншигч оюутнаар:

·         Агроэкологийн сургуулийн магистрант Наран овогтой Орхон

·         Мал эмнэлгийн сургуулийн Малын их эмчийн 2- ангийн оюутан Сетерхан овогтой Инжүү

·         МААБС-ийн Хими-Технологийн 3-р ангийн оюутан Лувсанжав овогтой Бямбадулам

·         МЭС-ийн Малын их эмчийн 2-р ангийн оюутан Энхбат овогтой Батболд

·         Агроэкологийн сургуулийн Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн 1-р ангийн оюутан Доржзовд овогтой Жамбал нар шалгарсан юм.

Уншигчид чөлөөт сонголттой уншлагын танхимаас дараах үйлчилгээг авах боломжтой.

-Нээлттэй номын фонд

-Чөлөөт сонголт

-Лавлагаа ном зүй

-Онлайн каталоги

-Хувилан олшруулах

-Мэдээллийн

-Гэрээр ном олгох

-Соёл хүмүүжил, олон нийтийн ажил

-Notebook, WI-FI орчин

-Номын фонд баяжилтын үйлчилгээг уртасгасан цагаар буюу 8-21 цаг хүртэл авч болох юм.

Мөн цахим номын сангаас орон зай, цаг хугацаа хамаарахгүй 43 392 төрлийн 168 425 номоос сонголт хийн үйлчлүүлэх боломжтой. Дашрамд сонирхуулахад 2010 оноос хойш 1 378 998 удаа хайлт хийгдсэн байна. ХААИС-ийн цахим номд зочлохыг хүсвэл www.muls.edu.mn хаягаар орон ЭЛЕКТРОН КАТАЛОГИ хэсэгт хандаарай.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn