Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Эрдэмтэн, судлаачид төрийн бодлогод саналаа хэллээ

Эрдэмтэн, судлаачид төрийн бодлогод саналаа хэллээ

2015-10-19 19:32:33

Эрдэмтэн, судлаачид төрийн бодлогод саналаа хэллээ

“Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААЯ-наас хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга болон холбогдох яамны мэргэжилтэн, ХААИС, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мал эмнэлэг, мал аж ахуй, бэлчээр тэжээл, газар тариалан, ургамал хамгаалал гээд ХАА-н салбар бүрийг төлөөлсөн судлаачид болон хувийн хэвшлийнхэн уг төслийн талаар саналаа хэлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей хэлсэн үгэндээ, “Бодлогын баримт бичгийг батлахдаа хүрэх үр дүнгээ сайтар тодорхойлж, зайлшгүй оруулах шаардлагатай саналыг тусгах нь зүйтэй. Түүнээс сайхан санаануудын цуглуулга байж болохгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “Бид улстөржсөн биш шинжлэх ухаан, бодитой судалгаанд суурилсан бодлого боловсруулах үүднээс эрдэмтэн судлаачдынхаа саналыг сонсохыг зорьж байна. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсаны дараа холбогдох хууль, Засгийн газрын тогтоол гарна. Хэлэлцүүлгээс холбогдох хууль, тогтоомжид тусгах үнэтэй санал ч их гарлаа. УИХ-д Малын генетикийн, Тариалангийн, Малын эрүүл мэндийн, Органик хүнсний тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Эдгээр хуулийг хэлэлцэх шатанд ч бид эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох болно. ” гэсэн юм. Эрдэмтэн, судлаачид УИХ-ын цахим хуудсанд зочлон өргөн баригдсан хуулийн төсөлтэй танилцаж, өөрсдийн саналыг бичгээр хүргэх боломжтой гэлээ.

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn