Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн чуулган” амжилттай боллоо

“Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн чуулган” амжилттай боллоо

2015-11-02 16:50:55

“Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн чуулган” амжилттай боллоо

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ийн томоохон форумын нэг нь “Монгол-Хятадын дээд боловсролын хөгжлийн чуулган” байлаа. Тус чуулган “Торгоны зам ба дээд боловсрол-Боломж ба сорилт” сэдвийн доор ӨМӨЗО-ны Хөх хотноо 10-р сарын 24-нд болсон юм. Тус чуулганд ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дарга Хоу Юуан, МУ-ын БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн дарга Х.Батсайхан болон хоёр улсын 40 шахам их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож, сургуулиа танилцуулан, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга форумын нээлтэд хэлсэн үгэндээ “БНХАУ-Монгол улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Уг тунхаглалд үндэслэн хоёр орны хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцооны хүрээг улам бүр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. БНХАУ нь олон жилийн турш дээд боловсролын салбарт хамтран ажиллаж, багш, эрдэмтэн судлаачдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байна.” гэсэн юм.

Дээрх уулзалтад ХААИС-ийг төлөөлөн Мал эмнэлгийн сургуулийн захирал, профессор А.Гомбожав үг хэлсэн. Тэрээр “Монгол-Хятадын анхдугаар экспо” нь хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх томоохон арга хэмжээ болж байна. Тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Бид энэ үеэр ӨМӨЗО-ны ХААИС, Багшийн их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан шинжлэх ухаан, технологийн 4 томоохон төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн ӨМӨЗО-ны ХААИС-тай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэ мэт томоохон боломж бий болж, хоёр орны дээд боловсролын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаад баяртай байна” гэсэн юм.

Томиолотын үеэр ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захиралууд ӨМӨЗО-ны ХААИС-ийн удирдлагуудтай уулзаж, цаашид салбар бүрээр хамтран ажиллах боложмийн талаар санал солилцлоо. Мөн тус сургуультай эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах төслийн санамж бичиг боловсруулж, харилцан санал солилцлоо.

Тухайлбал,

-Байгалийн бэлчээрийн экологи болон тэжээлийн системийн судалгаа

-Махны үхрийн аж үйлдвэрийн технологийн системийн судалгаа

-Сүүний үхрийн аж үйлдвэрийн технологийн системд тулгуурлан ингэ болон гүүний сүү, сүүн бүтээгдэхүүний уураг болон геномын эх үүсвэр, хэрэглээний судалгаа

-Монгол улсад морины аж үйлдвэр хөгжүүлэх

-Орчин үеийн мах боловсруулах технологийн ситем бий болгох түүнтэй холбоотой технологийг боловсруулах гэх мэт 10 чиглэлээр судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. Үүний зэрэгцээ Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургууль /ШГАМДС/-тай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.  Тус гэрээнд ХААИС-иас мал эмнэлэг, мал аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, цахилгааны инженер, аялал жуулчлал, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлийн ангийн оюутнуудыг 2-3 долоо хоногийн хугацаатай сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх,  ШГАМДС-ийн оюутнуудыг ХААИС-д магистр, докторын сургалтад суралцуулах гэх мэт ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Дашрамд сонирхуулахад одоогоор БНХАУ-д 8000 гаруй монгол оюутан суралцаж байгаа аж.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn