Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Словакын ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

Словакын ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

2015-11-24 12:29:35

Словакын ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

Европын Холбооны АГРИМБА олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчид Эдийн засаг, бизнесийн сургуульд зочлон ажиллах явцдаа ХААИС-ийн удирдлагатай уулзаж, хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Шинжээчдийн бүрэлдэхүүнд Словакын ХААИС-ийн захирал доктор, профессор Петер Биелик, Словакын ХААИС-ийн Гадаад харилцааны захирал Владислав Валач, Бүгд найрамдах Унгар улсын Дебрецений их сургуулийн, Эдийн засгийн сургуулийн декан Чапо Жолти нар багтсан юм.

Энэ үеэр Словак улсын ХААИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Унгарын Дебрецений  их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг сэргээн, цаашид оюутан судлаач солилцох, эрдэм шинжилгээний төсөл хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

 Словакын ХААИС-ийн захирал Петер Биелик хэлэхдээ, “Бид зөвхөн АГРИМБА хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчдийн хувиар бус, танай сургуультай хамтран ажиллах хүсэлтэй ирсэн“ гэдгээ уламжилсан юм. Тус сургууль нь улсдаа ХАА-н чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль бөгөөд 1952 онд байгуулагдсан. Агробиологи, хүнсний нөөцийн факультет, Биотехнологи, хүнс судлалын факультет, Эдийн засаг, менежментийн факультет, Европ судлал, хөдөөгийн хөгжлийн факультет, Газар тариалан, ландшафтын инженерийн факультет, инженерийн гэсэн 6 факультеттай. Мөн Европ дахь Вишградын их сургуулиудийн холбоог хариуцан ажилладаг бөгөөд энэ холбоонд элсэх талаар санал солилцож болохын зэрэгцээ 2016 оны 9 сард Будапешт хотноо болох холбооны хуралдаа ХААИС-ийн ректорыг урьсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд зочин профессор болон оюутан солилцох, зуны хөтөлбөр, хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Харин Унгарын Дебрецений их сургууль нь 15 факультет, 33000 оюутантай. Унгартаа томоохон 5 судалгааны их сургуулийн нэгдүгээрт тооцогддог. Тус сургууль нь сургалт, судалгаа, экстэйншний чиглэллээр үйл ажиллагаа явуулдаг ба 35 тэрбум еврогийн судалгааны санхүүжилттэй, Европын Холбоондоо дээгүүрт тооцогддог. 1999 онд Голланд улсын Вагенинген их сургуультай хамтран АГРИМБА хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хэд хэдэн оронд энэ хөтөлбөрийг нэвтрүүлээд байгаа аж. Дебрецений их сургуулийн эдийн засгийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн ба гэрээний хүрээнд жилд 8 багш, 10 оюутан харилцан солилцох ажлыг хэрэгжүүлэхээр Европын холбоонд албан хүсэлт хүргүүлсэн юм.

Мөн өдөр ректор Т.Хэрүүга Францийн АГРИНА (AGRENA) консорциумын санаачилгаар Европын Холбооны ЭРАСМУС флас (ERASMUS+) хөтөлбөрт төслийн санал бэлтгэж буй багийн ахлагч ХААИС-ийн Хүндэт Профессор Жан Барлаутой уулзаж ажлын явц, цаашид шаардлагатай зүйлсийн талаар ярилцлаа. Төслийн багийн бүрэлдэхүүнд Европ, Азийн их сургуулиуд, Монгол улсаас ХААИС, МУИС хамтран оролцож байгаа юм. Төслийн шалгаруулалт 2016 оны 5-р сард болох ба материалыг 2016 оны 2-р сард Европын Холбоонд хүлээлгэн өгөх хугацаандаа амжуулахаар багийн гишүүд шамдан ажиллаж байна.

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn