Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шагналын хур буулаа

Шагналын хур буулаа

2015-11-25 18:02:53

Шагналын хур буулаа

Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногийг шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. ХААИС энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж, шилдэгүүдээ тодруулдаг билээ.

Баярын өдрүүдийг угтан МУ-ын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн  зарим багш, судлаачдыг  засгийн газрын одон, тэмдэг, салбарын яамын “жуух бичиг”-ээр шагнасан юм. Шагналыг өнөөдөр /2015.11.25/  ХААИС-ийн ректор Т.Хэрүүга гардуулан өгч, сургуулийн  удирдлага баяр хүргэлээ.

“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр

·         МААБС-ийн багш Б.Итгэл

·         ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч С.Хандсүрэн

·         ИТС-ийн багш Б.Цэндсүрэн

·         ИТС-ийн багш Ч.Уранбилгээ

“Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр

·         МААБС-ийн багш Д.Түмэнжаргал

·         ЭЗБС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал С.Алтанцэцэг

·         ЭЗБС-ийн Сургалт эрхэлсэн орлогч захирал З.Ядмаа

“Жуух бичиг”-ээр

·         МЭС-ийн багш О.Ням-Осор

·         МААБС-ийн тэнхимийн эрхлэгч М.Нарангэрэл

·         МААБС-ийн багш Т.Алтанзаяа

·         Агроэкологийн сургуулийн багш О.Бүрэнжаргал

·         Экосистемийн судалгааны төвийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Гоомарал нар тус тус шагнагдлаа.

Мөн профессор цол хүртсэн МААБС-ийн багш Х.Алтанцэцэг, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш С.Бадарч нарт профессор цолны үнэмлэх, Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд шилдэгээр шалгарсан бүтээлийн  эздэд өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус гардуулан өглөө.

Докторантын шилдэг бүтээлийн эзэд:

·         I байрт Мал эмнэлгийн сургуулийн докторант Ц.Долгорсүрэн “Биоидэвхит эхсийн бэлдмэлийн биохими, фармокологийн судалгаа” бүтээл,

·         II байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн докторант Ж.Мөнхбат “Сүүний үхрийн фермерийн аж ахуйн хөдөлмөрийн нормчлолын асуудалд” бүтээл,

·         III байрт Эдийн засаг, бизнесийн сургуулийн докторант Ш.Баярдулам “Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн орлогын статистик судалгаа” бүтээл тус тус шалгарлаа.

  Магистрантын шилдэг бүтээлээр:

·         I байрт, Мал эмнэлгийн сургуулийн магистрант Ё.Мягмарсүх “Адууны томуу өвчний судалгаа, үүсгэгчийг ялган авч тодорхойлсон нь” бүтээл,

·         II байрт, “Нөхөн сэргээлтийн зардлыг тооцсон дүн” бүтээл,

·         III байрт, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн магистрант Б.Уламбаяр, “Өндгөн эс олноор ялгаруулах, дааврын шинэ хослолыг туршин, сүүний үхэрт хөврөл шилжүүлэн суулгасан ажлын дүн” бүтээл тус тус шалгарсан юм.

 Багш, судлаач нартаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.  

 

 

 

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn