Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС инновацийн бүтээгдэхүүний дэлгүүртэй боллоо

ХААИС инновацийн бүтээгдэхүүний дэлгүүртэй боллоо

2015-12-03 14:14:45

ХААИС инновацийн бүтээгдэхүүний дэлгүүртэй боллоо

ХААИС болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг худалдах Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлт өнөөдөр  /2015.12.03/ боллоо.

Тус дэлгүүрт мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, инженер технологийн чиглэлийн 66 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж эхэллээ. ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэдэх Инноваци, бизнес хөгжлийн төвөөс санаачлан дээрх дэлгүүрийг нээж байгаа юм. Ингэснээр эрдэмтдийн оюуны бүтээл цаасан дээр үлддэг гэсэн ойлголт ард хоцорч, судалгааны үр дүн бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломж нээгдэж байгаа юм.

Дэлгүүрт нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын үр, малын эрдэст тэжээл, бэлчээр, тариалангийн талбайг хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах ургамал хамгааллын экологийн бодисууд, малын төрөл бүрийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх эм, биобэлдмэл, оношлуур мөн ХААИС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүний цехд үйлдвэрлэсэн цөцгий, тараг, хиам зэргийг худалдаж байна.

 Мөн Инноваци, бизнес хөгжлийн төвөөс гарааны компани байгуулах бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэлээ. ХААИС нь дэргэдээ таван гарааны компани байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг нь бионүүрс үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлж байгаа юм.

 Энэ мэтээр ХАА-н салбарын эрдэмтэд импортыг орлох, экологид ээлтэй техник, технологиудыг бий болгож үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтүүлсээр ирсэн. Зөвхөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг оношлох оношлуур, эмчлэх эм, биобэлдмэлийн 10 орчим технологи бий болгодог байна. Мөн энэ салбарын шинжлэх ухааны судалгааны түвшин харьцангуй бэхэжсэн, дэлхийн жишигт хүрсэн олон судалгааг, өндөр хөгжилтэй орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн гүйцэтгэж буй юм.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn