Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо, сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хурал боллоо

“Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо, сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хурал боллоо

2015-12-14 22:19:20

“Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо, сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хурал боллоо

“Байгаль орчны хамааралт өвчний оношилгоо, сэргийлэлтийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр /2015.12.14/ боллоо. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран тус хурлыг зохион байгуулсан юм.

Хурлаар уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац, уул уурхайн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн химийн гаралтай хог хаягдал, хөрс усны бохирдол зэрэг нь  мал амьтан, хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон болзошгүй эрсдэл, түүнээс сэргийлэх боломжийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцлээ.

Тухайлбал, уул уурхайн хайгуул олборлолтын бүс дэх мал, амьтны эрхтэн дэх хүнд металлын агууламж, хайгуул олборлолтоос үүдэлтэй цацраг идэвхит элементийн химийн болон цацрагийн нөлөөлөл байгаль орчин, мал аж ахуйд нөлөөлж болзошгүй байдал зэрэг мал амьтан, хүний эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлаар хийсэн судалгааныхаа үр дүнг эрдэмтэд танилцуулж, хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан юм.

Хуралд Японы Хоккойдагийн их сургууль, УМЭАЦЛ, Мал эмнэлэг, үржлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын  профессор, судлаач,  мэргэжилтнүүд оролцлоо.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Мал эмнэлэг, МАА-н салбарын Хүний Нѳѳцийн Хѳгжлийн Чадавхийг Бэхжүүлэх (VEP) 5 жилийн хугацаатай тѳслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Хүнс, Хѳдѳѳ аж ахуйн Яамтай хамтран 2014 оны 5-р сараас хэрэгжүүлж байгаа юм.

 Тус тѳслийн зорилго нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтыг сайжруулах, малын эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд багш, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд Хоккайдогийн их сургуулийн профессор багш нар ирж, онол практикийн хичээл заах, Мал эмнэлгийн сургуулийн 16 багш дээрх сургуульд урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажил хийгджээ. Мөн тус сургуулийн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 1 тэрбум, 100 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, 160 сая төгрөгийн өртөг бүхий ном, сурах бичгийг хүлээлгэн өгөөд байна. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn