Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Хамтран ажиллах гэрээ байгуулав

Хамтран ажиллах гэрээ байгуулав

2015-12-16 18:11:22

Хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ын Тэгүгийн Католик Их сургуулийн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 10-нд ХААИС-д айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Нам Жун Хүн, Гадаад харилцааны дарга Сунг Дү Жин, World Edupia байгууллагын захирал Жаки Чанг нар багтсан юм. 

Айлчлалын хүрээнд манай сургуультай хамтран 1 жилийн оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, зуны сургалт зэргийг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцож,  хамтын ажиллагааны гэрээ үзэглэв.

Тус сургууль нь 100 гаруй жилийн түүхтэй, 1500 гаруй оюутантай хувийн их сургууль бөгөөд анагаах ухаан, эм зүй, сувилахуйн ухааны коллеж нь Солонгосдоо нэр хүндтэйн зэрэгцээ дэргэдээ 3 эмнэлэгтэй. Мөн хүнс судлал, биотехнологи, био-үйлдвэрлэл, инженерчлэл, мэдээлэл технологи, эдийн засаг, бизнес зэрэг олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Их сургуулийн 3 хотхон, 70 тэнхимтэй. Гадаадын 440 оюутантай бөгөөд манай улсын таван  оюутан суралцдаг байна. Мөн улсдаа GAP буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ганц их сургууль аж.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn