Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутан ДАШТ-ээс алтан медаль хүртэв

ХААИС-ийн оюутан ДАШТ-ээс алтан медаль хүртэв

2016-01-04 17:08:22

ХААИС-ийн оюутан ДАШТ-ээс алтан медаль хүртэв

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн 4-р курсийн оюутан Б.Баярбаатар Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүллээ. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11-р сарын 15-21-ний хооронд Люксембургийн Их Вант Улсад зохион байгуулагдаж, 60 орны 250 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Манай улсаас 9 тамирчин оролцсон бөгөөд нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ. 

Б.Баярбаатар нь тус спортоор 2010 оноос эхлэн хичээллэж,  өсвөр үе , залуучууд , насанд хүрэгчдийн УАШТ-ээс 7 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн, Пауэрлифтинг /Powerlifting/ буюу Хүчний гурван төрөлтийн Олон улсын хэмжээний мастер цолтой юм.

Эх орныхоо төрийн дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлсэн түүнийг сургуулийн ректор Т.Хэрүүга хүлээн авч баяр хүргэн, цаашдынх нь сурлага, спортод нь их амжилтыг ерөөлөө.   

Тус спорт үүсээд 50 гаруй жил болж буй бөгөөд манай улсад 2005 оноос хөгжиж эхэлжээ.   

ХААИС-ийн ИТС-ийн Механик инженерийн 4-р курсийн оюутан, Пауэрлифтинг /Powerlifting/ буюу Хүчний гурван төрөлтийн Олон улсын хэмжээний мастер Б.Баярбаатарын амжилтууд:

·         2010-2015 он Пауэрлифтингийн өсвөр үе , залуучууд , насанд хүрэгчдын УАШТ-ээс 7 алт , 5мөнгө , 8 хүрэл

·         2013 он Хэвтээ шахалтын Ази тивийн аваргаас мөнгө /IPF/

·         2013 он Пауэрлифтингийн Залуучуудын Дэлхийн цомын аваргаас мөнгө /AWPC/

·         2013 он Хэвтээ шахалтын Залуучууд , насанд хүрэгчдын Дэлхийн цомын аваргаас 2 алт /Дэлхийн рекорд хийсэн 2ангилалд/ /AWPC/

·         2013 он Пауэрлифтингийн Залуучуудын дэлхийн аваргаас алт /WPF/

·         2013 Хэвтээ шахалтын Залуучуудын Дэлхийн аваргаас алт  /Дэлхийн рекорд шинэчилсэн/ /WPF/

·         2014 он Хэвтээ шахалтын Залуучуудын Дэлхийн аваргаас мөнгө /IPF/

·         2014 он Пауэрлифтингийн Залуучуудын дэлхийн аваргаас алт /IPF/

·         2014 он Хэвтээ шахалтын насанд хүрэгчдын УАШТ-с алт

·         2015 он Хэвтээ шахалтын насанд хүрэгчдын УАШТ-с алт

·         2015 он Пауэрлифтингийн насанд хүрэгчдын Ази тивийн аваргаас мөнгө , хүрэл /IPF/

·         2015 он Пауэрлифтингийн насанд хүрэгчдын ДАШТ-с алт

Шагнал

·         2013, 2014 он ХААИС-ийн ИТС-ийн шилдэг тамирчин оюутан

·         2014 ХААИС-ийн Шилдэг тамирчин оюутан

·         2014 он МЗ-ны Тэргүүний Залуу алтан медаль

·         2014 он Олон Улсын хэмжээний мастер

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn