Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Ургамлын анатоми, стресс физиологийн лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцав

“Ургамлын анатоми, стресс физиологийн лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцав

2016-01-25 18:26:38

 “Ургамлын анатоми, стресс физиологийн лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцав

Ургамлын анатоми, стресс физиологийн лабораторийн үйл ажиллагаатай ХААИС-ийн удирдлага өнөөдөр /2016.01.25/ танилцлаа. Тус лабораторид дараах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой юм.

Үүнд:

-Байгалийн ургамлын үрийн анатоми (эмбрионы хөгжлийн үе шат, эндоспермийн хэмжээ, бүрхүүлийн үндсэн хэв шинж)-ийн судалгаа,

-Үрийн морфологи (үрийн хэлбэр, хэмжээ, гадаргуун хэлбэр, жин)-ийн судалгаа,

-Үрийн амьдрах чадвар (лабораторийн соёололт, соёололтын эрчим, соёолох хурд)-ын судалгаа,

-Ургамлын экофизиологи (ган, хүйтэн, давсны стресс тэсвэрлэх чадвар)-ийн ex vitro болон in vitro орчны судалгаа,

МААБС-ийн Биотехнологи, үржүүлгийн тэнхмийн судлаач багш, оюутны баг  2014-2015 онд БСШУЯ-ны захиалга, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр  “Цөлийн ба цөлөрхөг хээрийн зарим зүйл нутгийн ургамлын ган, хүйтэнд тэсвэрлэх чадварыг in vitro орчинд тодорхойлох” онолын суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэсэн юм.

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэд лабораторийн орчин зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд ШУТС-аас олгосон санхүүжилтийн хүрээнд зарим хэрэгцээт багаж, тоног төхөөрөмж, шил сав, бодис урвалжийг худалдан авч “Ургамлын анатоми, стресс физиологийн лаборатори”-ийг байгуулсан байна. “Цөлийн ба цөлөрхөг хээрийн зарим зүйл нутгийн ургамлын ган, хүйтэнд тэсвэрлэх чадварыг in vitro орчинд тодорхойлох” онолын суурь судалгааны сэдэвт ажлын удирдагчаар доктор (Ph.D), дэд профессор Д.Түмэнжаргал ажиллажээ.  Одоо тус лабораторид 3 багш, 2 магистрант, 5 бакалаврын оюутан судалгааны ажил гүйцэтгэж байна.

Энэ үеэр сургуулийн удирдлага өнгөрсөн хоёр жил 24 лаборатори шинээр ашиглалтад оруулсан. Харин одоо багш, судлаачдын бүтээлч хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо. 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn