Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Магистр, докторуудад диплом гардуулав

Магистр, докторуудад диплом гардуулав

2016-02-04 16:44:57

Магистр, докторуудад диплом гардуулав

Магистр, докторын мэргэжлийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдийг ХААИС-ийн удирдлага хүлээн авч баяр хүргэн, диплом гардууллаа.

Чимэдцэрэн овогтой Хоролмаа “Монгол хурганы бор өөхөн эдийн бүтэц, үйл ажиллагааны онцлог” сэдвээр мал эмнэлгийн ухааны доктор, Гэсэрбаатар овогтой Даваасүрэн “Дотоод шаталтат хөдөлгүүрийн тосны трибологийн үзүүлэлтийн судалгаа” сэдвээр техникийн ухааны доктор, Хавтгай овогтой Бумдэлгэр “Өндөр насны тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдвээр бизнесийн удирдлагын докторын зэрэг тус тус хамгааллаа.Мөн Пүрэвдорж овогтой Пүрэвжаргал “Буудай боловсрох үеийн математик загвар боловсруулах” сэдвээр техникийн ухааны магистр, Батмөнх овогтой Сосорбурам “Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн” сэдвээр мал эмнэлгийн ухааны магистрын зэрэг амжилттай хамгаалж, дипломоо гардан авлаа.ХААИС-ийн захирал Т.Хэрүүга судлаачдад баяр хүргэн, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүслээ.   


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn