Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Агроэкологийн сургууль лабораториудаа танилцуулав

Агроэкологийн сургууль лабораториудаа танилцуулав

2016-02-22 16:11:30

Агроэкологийн сургууль лабораториудаа танилцуулав

Агроэкологийн сургууль 2015 онд шинээр байгуулсан лабораториудаа танилцуулах арга хэмжээг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулав. Лаборатори танилцуулах ёслолд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Т.Даваажав, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн болон сургуулийн багш, судлаачид оролцлоо.

Өнгөрсөн жил тус сургууль сургалт, судалгааны чиглэлийн доорхи 6 лабораторийг шинээр байгуулсан юм.

·         Ландшафтны архитектурын сургалтын лаборатори

·         Ургамлын стресс, физиологийн судалгааны лаборатори

·         Ургамлын үржүүлгийн судалгааны лаборатори

·         Газар, ашиглалт төлөвлөлтийн лаборатори

·         Газрын үнэлгээ, мониторингийн лаборатори

·         Бэлчээрийн газрын судалгааны лаборатори

ХААИС-д өнгөрсөн жил 24 лаборатори байгуулагдсаны зургаа нь Агроэкологийн сургуулийн сургалт, судалгааны орчныг шинэчлэхэд чиглэгдсэн юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn