Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Дэлхийд хосгүй-Дээлтэй Монгол” өдөрлөг болов

“Дэлхийд хосгүй-Дээлтэй Монгол” өдөрлөг болов

2016-02-22 18:58:24

“Дэлхийд хосгүй-Дээлтэй Монгол” өдөрлөг болов

“Дэлхийд хосгүй-Дээлтэй Монгол” өдөрлөгийг ХААИС-ийн Оюутны холбоо хоёрдугаар сарын 19-нд Хатан туул театрт зохион байгууллаа. Оюутан залуус, багш ажиллагсдад үндэсний хувцас, өв соёлоороо бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, уламжлалт тоглоом наадгайгаа сэргээн таниулах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээг нээж ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа хэлсэн үгэндээ, уламжлал болгон дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа оюутны холбооны хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд үндэсний хувцас, өв соёлоороо бахархах, сурталчлан таниулах, соёлыг түгээх үйл хэрэгт ХААИС-ийн хамт олныг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Өдөрлөгийн үеэр ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутан, багш нар үндэсний хувцасаараа гоёж, уламжлалт тоглоом, наадгайн тэмцээнд оролцлоо. Энэ үеэр морь уралдуулах, шагай шүүрэх, шагай таалцах, дал сэтлэх зэрэг уламжлалт тоглоомоор оюутан залуус өрсөлдсөн юм. Мөн шилдэг үндэсний хувцастай анги хамт олон, оюутан, багш ажилтаныг тодруулан урамшууллаа.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn