Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС–ийн волейболын эрэгтэй баг тамирчид УАШ тэмцээнээс 8 дахь АЛТАН МЕДАЛИА хүртлээ

ХААИС–ийн волейболын эрэгтэй баг тамирчид УАШ тэмцээнээс 8 дахь АЛТАН МЕДАЛИА хүртлээ

2016-03-15 17:17:53

ХААИС–ийн волейболын эрэгтэй баг тамирчид УАШ тэмцээнээс

8 дахь АЛТАН МЕДАЛИА хүртлээ

Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны волейболын тэмцээн гуравдугаар сарын 04–08 –ны өдрүүдэд Улаанбаатар их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээний медальт байранд:

Эрэгтэй багуудаас

1-р байранд: С.Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Ганзориг ахлагчтай ХААИС
2-р байранд: Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Г.Золбаяр ахлагчтай МУИС
3-р байранд: М.Бат-Oчир дасгалжуулагчтай, Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС –ийн баг тамирчид,

Эмэгтэй багуудаас

1-р байранд: Ч.Ням дасгалжуулагчтай, Г.Хонгорзул ахлагчтай ШУТИС
2-р байранд: Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай,  Д.Сосорбурам ахлагчтай МУИС
3-р байранд: Б.Хэрлэн дасгалжуулагчтай,  Б.Түвшинжаргал ахлагчтай ҮБТДС-ийн баг тамирчид шалгарч,

Байгууллагын дүнгээр

1-р байранд: О.Баатарзоригт дасгалжуулагчтай ШУТИС
2-р байранд: Э.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
3-р байранд Б.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС

4-р байранд С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС тус тус шалгарч тэмцээний “Шилдэг тэгш тоглогч” – оор ХААИС –ийн ЭЗБС –ийн 1-р курсын оюутан Т.Доржнамжаа, ҮБТДС-ийн оюутан н.Булганчимэг нар шалгарлаа. Тамирчдыг сургуулийн удирдлага хүлээн авч баяр хүргэлээ.

Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС –ийн эрэгтэй баг тамирчид сүүлийн 16 жилийн туршид медалийн буухиагаа таслалгүй  АЛТАН медаль 8 удаа, МӨНГӨН медаль 7 удаа, Хүрэл медаль 1 удаа хүртсэн амжилт үзүүлсэн байна.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn