Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Элчин сайд хатагтай Элизабет Барсак ХААИС-д зочлов

Элчин сайд хатагтай Элизабет Барсак ХААИС-д зочлов

2016-03-15 20:46:56

Элчин сайд хатагтай Элизабет Барсак ХААИС-д зочлов

Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, Соёл, Хамтын ажиллагааны зөвлөх ноён Жан-Флоран Филтц, Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн атташе хатагтай Гризелда Бассэ нар өнөөдөр /2016.03.15/ ХААИС-д зочиллоо.

Элчин сайд ХААИС-ийн удирдлагатай хийсэн уулзалтынхаа үеэр мал аж ахуй, мал эмнэлэг, хэл, соёлын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Өнгөрсөн жилүүдэд ХААИС-ийн тодорхой шаардлага хангасан оюутнууд тус улсад үйлдвэрлэлийн дадлага хийж ирсэн. Энэ ажил ямар үр дүнтэй байгаа хийгээд хэрхэн үргэлжлүүлэх боломжтой талаар Элчин сайд сонирхож байлаа. Мөн МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Франц улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Алфорын мал эмнэлгийн үндэсний их сургуульд зочилсон юм. Тэрээр энэ үеэрээ мал эмнэлэг, мал аж ахуй болон  мал эмнэлгийн орчин үеийн лаборатори байгуулах, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн дээрх саналыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ  Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав энэ үеэр илэрхийллээ.

Элчин сайд Элизабет Барсак хэлэхдээ, Европын Холбооны улсуудаас ХАА-н салбарын үйлдвэрлэлээрээ манайх тэргүүлэх эгнээнд явдаг.  Иймээс бүх шатны боловсролын системдээ энэ чиглэлийн хөтөлбөрыг тусгадаг. Тиймээс манай хоёр орон цаашид ХАА-н салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо. Мөн малын удмын санг сайжруулах, Францын туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийхээр ирэх тавдугаар сард тус улсаас малын генетикийн шинжээч ирэх аж.

Уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хоёр орны ХАА-н салбарыг хөгжүүлэхэд бүхий л талаар  хамтран ажиллахаа илэрхийлээд ГЭРЭГЭ гардууллаа.

Дашрамд сонирхуулахад хатагтай Элизабет Барсак нь 2015 оны 10-р сараас хойш Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn