Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

АНУ-ын Корнелийн их сургуулийн төлөөлөгчид зочлов

АНУ-ын Корнелийн их сургуулийн төлөөлөгчид зочлов

2016-03-18 12:40:44

АНУ-ын Корнелийн их сургуулийн төлөөлөгчид зочлов

АНУ-ын Корнелийн их сургуулийн профессор Алфонса, Фернандо тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд өнөөдөр /2016.03.18/ зочиллоо. Дээрх зочид АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн урилгаар манай улсад ирж, орон нутгийн малын эмч нарт А зэрэглэлийн халдварт өвчний талаар сургалт зохион байгуулсан юм.

Энэ үеэр МЭС-ийн Халдварт, паразиттах өвчин судлал, микробиологийн тэнхимийн эрхлэгч Ч.Тунгалаг сургуульдаа урьж, туршлага солилцон халуун яриа өрнүүллээ. Мөн ХААИС-ийн Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга зочдод хүндэтгэл үзүүлэн сургуулиа товч танилцуулсан юм.   АНУ-ын Корнелийн их сургууль нь  сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээрээ Харвард, Пенсилвани их сургуулийн дараа эрэмблэгдэх томоохон сургуулийн нэг бөгөөд профессор Алфонса ч дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn