Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Эрэлттэй 30 мэргэжлийн 10-ыг ХААИС-д бэлтгэж байна

Эрэлттэй 30 мэргэжлийн 10-ыг ХААИС-д бэлтгэж байна

2016-04-19 11:03:11

Эрэлттэй 30 мэргэжлийн 10-ыг ХААИС-д бэлтгэж байна

ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас “Элсэлт-2016” нээлттэй хэлэлцүүлгийг /2016.04.18/ зохион байгууллаа. ХААИС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, элсэгчдэд мэргэжил сонгоход нь туслах зөвлөх үйлчилгээний арга барилыг сайжруулах зорилгоор бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн ахлагч, зохицуулагч, элч оюутан, ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг оролцуулан дээрх хэлэлцүүлгийг  зохион байгуулав. “ХААИС-ийн элсэлтийн талаар баримтлах бодлого”, “Элсэгчдийн хандлагын шинжилгээ“, “Улаанбаатар хоын элсэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал”, “Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагаанд тулгамдж буй асуудал, сайжруулах арга зам” зэрэг сэдвээр Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд болон өнгөрсөн жилийн элсэлтийн комисст ажилласан багш нарын төлөөлөл илтгэл тавилаа. ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа илтгэлдээ “Эрэлттэй 30 мэргэжлийн 10-ыг ХААИС-д бэлтгэж байна. Гэтэл элсэгчид маань мэдлэг, мэдээлэл дутмагаас нийгмийн чиглэлийн мэргэжлийг илүү сонгодог” гэв. Мөн судалгаагаар элсэгчдийн 60 хувь нь 10-12 ангидаа ирээдүйн мэргэжлээ сонгодог. Мэргэжил сонгоход 61 хувь нь эцэг эх, 22 хувь нь найз нөхдийнхөө зөвлөгөөг дагадаг байна. Тиймээс аав ээж, найз нөхдийнхөө зөвлөсөнөөр биш өөрөө сонирхож, тухайн мэргэжлийг ирээдүйн зорилгоо болгосон оюутныг элсүүлэх  хэрэгтэй. Үүний тулд мэргэжлийн хөтөлбөрөө хэрхэн зөв танилцуулах боломжийн талаар санал солилцлоо. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn