Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАА-н Шинжлэх ухааны ололтыг орон нутагт хүргэх мастер сургагчдыг бэлтгэв

ХАА-н Шинжлэх ухааны ололтыг орон нутагт хүргэх мастер сургагчдыг бэлтгэв

2016-04-20 20:57:31

ХАА-н Шинжлэх ухааны ололтыг орон нутагт хүргэх мастер сургагчдыг бэлтгэв

ХАА-н Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нийтийн хүртээл болгох зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон алт” төслийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг, ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв хамтран орон нутгийн Мастер сургагч бэлтгэх сургалтыг 4-р сарын 18-20-нд зохион байгуулаа. Хөдөө аж ахуйн зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөлт, арга зүй, хяналт үнэлгээний чиглэлийн 80 цагийн сургалтад Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Архангай, Увс, Ховд аймгийн 15 хүн хамрагдаж, Мастер сургагч боллоо.  Дээрх сургалтыг  ХХААЯ, ХААИС, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга нар сургалтад оролцогсдод гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ. Мастер сургагч нар орон нутгийнхаа иргэдэд энэ чиглэлээр сургалт явуулж, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээ болгоход анхаарч ажиллах юм.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn