Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Новосибирск-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” форум боллоо

“Новосибирск-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” форум боллоо

2016-04-20 21:02:57

“Новосибирск-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” форум боллоо

“Новосибирск-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” форум /2016.04.20/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Форумын өмнө Новосибирскийн ХААИС-ийн захирал Денисов Александр Сергеевич, Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шинделов Андрей Викторович, Техникийн улсын их сургуулийн захирал Батаев Анатолий Андреевич тэргүүтэй зочид ХААИС-ийн удирдлагатай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол улсын ХААИС, Новосибирскийн ХААИС-тай хос хөтөлбөр болон сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр олон жил хамтран ажиллаж байгааг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга онцлоод оюутан солилцон сургахад гарч буй зарим бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөв. Үүний дараа “Новосибирск-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа” форум болж Монгол улсын ШУА, ХАА-н Шинжлэх ухааны академийн удирдлага хөтлөн явууллаа. Төлөөлөгчид хоёр орны ХАА-н шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хамтран ажиллах боломжийн талаар илтгэл тавилаа. Тус форум нь Аж үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын ЗДТГ, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулж буй “Новосибирск-Улаанбаатар” хотуудын ажил хэрэг, эдийн засгийн хамтын ажиллагааны өдрийн хүрээнд зохион байгуулагдав. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn