Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль орчин үеийн “Лекцийн танхим”, “Номын сан”-тай болов

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль орчин үеийн “Лекцийн танхим”, “Номын сан”-тай болов

2016-04-29 12:10:38

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль орчин үеийн “Лекцийн танхим”, “Номын сан”-тай болов

Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл болон ЖАЙКА олон улсын байгуулагын “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүжилт, хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль орчин үеийн “Лекцийн танхим”, “Номын сан” байгуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

 Дээрх “Лекцийн танхим”, “Номын сан” нь Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн 100 гаруй сая, ЖАЙКА Олон улсын байгууллагын “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн  210 сая, нийт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагджээ.

Нээлтэд Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн эрхлэгч Даниел Валенжи, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мицүми, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Г.Гантулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав болон багш, оюутнууд оролцов.

“Лекцийн танхим”, “Номын сан”-ийн нээлтэд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга хэлсэн үгэндээ, Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа дээрх хоёр төслийн багийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Мал эмнэлэг, МАА-н салбарын Хүний Нѳѳцийн Хѳгжлийн Чадавхийг Бэхжүүлэх (VEP) 5 жилийн хугацаатай тѳслийг ЖАЙКА олон улсын байгуулага, Хүнс, Хѳдѳѳ аж ахуйн Яамтай хамтран 2014 оны 5-р сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Хор судлал” болон “Эмгэг судлал”-ын лаборатори байгуулан өнгөрсөн жил ашиглалтад оруулсан юм.

Дээрх төслөөс өнгөрсөн хугацаанд тус сургуулийн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 1 тэрбум, 100 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж, 160 сая төгрөгийн өртөг бүхий ном, сурах бичгийг хүлээлгэн өгөөд байна. Мөн багш, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр Хоккайдогийн их сургуулийн профессор багш нар ирж, онол практикийн хичээл заах, Мал эмнэлгийн сургуулийн 16 багш дээрх сургуульд урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажил хийгджээ.

Харин Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд, дэлхийд гуравдугаарт эрэмблэгддэг Английн Хатан хааны нэрэмжит Мал эмнэлгийн сургуулийн жишгээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн байна. Тус төсөл 2012 оноос эхлэн хэрэгжиж нэг тэрбум, 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Тухайлбал, оюутан, суралцагчдын практик ажлыг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний төвийг өнгөрсөн жил байгуулан хүлээлгэж өгсөн юм.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn