2016-05-05 14:36:32
ОЛОН УЛСЫН CDIO-Н V ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ, СЕМИНАР
“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Сингапурын Политехникийн сургууль, Темасек сан болон Азийн Хөгжлийн Банкны хамтран хэрэгжүүлж буй CDIO-н V дахь удаагийн сургалт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль дээр 2016 оны 05 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус сургалтанд ХААИС, ШУТИС, МУИС-ийн сургалт хариуцсан ажилтангууд болон багш нар оролцох бөгөөд энэ нь үндэсний хэмжээнд ментор болох багш нарыг шалгаруулах сүүлийн шатны сургалт юм.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан
Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn