Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” боллоо

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” боллоо

2016-05-06 16:54:39

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” боллоо

Монголын Менежментийн Холбооноос жил бүр шилдэг менежерүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Тус холбооны 25 жилийн ойд зориулсан Үндэсний шилдэг менежерүүдийн зөвлөлдөх уулзалт өчигдөр болж, 2015 оны шилдэгүүдээ тодруулан, шагнал гардууллаа. Шилдэг менежерээр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Төрийн банкны зөвлөх Д.Батсайхан, АПУ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Тээвэр, логистикийн “LANDEX компанийн захирал Ө.Гэрэлмаа нарын хүмүүс тодорлоо. Тус байгууллага 160 гаруй шилдэг менежерийг эгнээндээ нэгтгэсэний 50 гаруй хувь нь гавьяат цолтон байдаг гэв. Монголын Менежментийн Холбоо нь байгууллагын менежментийн чадамжийг тандаж мэдэх, менежментийн сэтгэлгээ, арга барилын өөрчлөлт шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, компанийн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn