Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Спорт, явган аялалын тэмцээн амжилттай өндөрлөлөө

Спорт, явган аялалын тэмцээн амжилттай өндөрлөлөө

2016-09-06 09:48:37

Спорт, явган аялалын тэмцээн амжилттай өндөрлөлөө

ХААИС–ийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээн есдүгээр сарын 3-4–нд Туулын гүүр–Хар усан тохой чиглэлд болж өндөрлөлөө.

Тэмцээн техник хэрэгсэлийн үзлэг, уулын оргил булаалдах, хөгжөөнт буухиа, луужин барьж нуувч олох, олс таталт, багийн ахлагчийн “би чадна”, байгалийн сайханд багш нартайгаа сэдэвт багийн мэндчилгээ гэсэн 7 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд АЭС, ЗАА, МААБС, МЭС, ИТС, СБТ-ийн 6  баг оролцсоноос СБТөвийн “Эрч хүч” баг 51,1 оноогоор тэргүүн байранд, АЭСургуулийн “Эко аялагч” баг 48,8 оноогоор дэд байранд,  ИТС –ийн “Хурд” баг 31,9 оноотойгоор гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

ХААИС-ийн Бие бялдар, хүмүүжлийн тэнхим


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn