Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн Магистр, докторын сургуулийг төгсөгчид дипломоо гардан авлаа

ХААИС-ийн Магистр, докторын сургуулийг төгсөгчид дипломоо гардан авлаа

2016-09-13 11:50:16

ХААИС-ийн Магистр, докторын сургуулийг  төгсөгчид дипломоо гардан авлаа

ХААИС-ийн Магистр, докторын сургуулийг төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр /2016.09.13/ дипломоо гардан авлаа. Мал аж ахуйн чиглэлээр Банзрагч овогтой Билэгдэмбэрэл, Цэрэнжав овогтой Бямбарагчаа, Баяр овогтой Бейсен, механик инженерийн чиглэлээр Санжмятав овогтой Лхагвасүрэн нар тус тус докторын зэрэг хамгааллаа.

Мөн мал эмнэлгийн эм зүйн хөтөлбөрөөр Х.Сэлэнгэ, эдийн засаг, статистик хөтөлбөрөөр Ч.Амартүвшин, эдийн засаг, математик загварчлал хөтөлбөрөөр Б.Давааням, нягтлан бодох бүртгэл, ХАА-н эдийн засаг хөтөлбөрөөр Б.Мягмарцэрэн, Ц.Чулуунцацрал, Х.Нандинсарнай, М.Болормаа, П.Мөнхцэцэг, Д.Ганчимэг, Г.Энхцэцэг, А.Батжаргал, Г.Бямбахүү, Т.Сакен нар магистрын зэрэг амжилттай хамгаалж, дипломоо гардан авлаа. Төгсөгчдөд мэргэжлийн зэргийн дипломыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захиралыг түр орлон гүйцэтгэгч Б.Буянзаяа, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун болон бүрэлдэхүүн сургуулийн захиралууд гардуулан өгч баяр хүргэлээ. 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn