Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Дэлхийн дээд боловсрол-ХААИС-д

Дэлхийн дээд боловсрол-ХААИС-д

2016-09-22 12:29:54

Дэлхийн дээд боловсрол-ХААИС-д

Их Британийн Сандерландын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн захирал Лесли Браун, Сингапурын олон улсын коллежийн захирал Жон Ли нар ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд зочилж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. 

Хамтын ажиллагааны хүрээнд Сандерланд их сургуулийн эдийн засаг, бизнес, менежмент, банк санхүүгийн сургалтын иж бүрэн хөтөлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн нэвтрүүлэхээр тохиролцов.

Дэлхийн дээд боловсролын стандарт, шаардлагыг хангасан 3 жилийн бакалаврын сургалтыг зохион байгуулах ба төгсөгчдөд Сандерландын их сургуулийн бакалаврын зэргийн диплом олгоно.
Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан бүх хичээл англи хэлээр орох б
өгөөд эхний жилийн сургалтыг Сандерландын их сургуулийн багш нар явуулж, суралцагсад IELTS-ийн 6,0 онооны шалгуурыг хангасан байх юм.

Хоёр, гурав дахь жилд мэргэжлийн хичээлийг Сандерландын их сургуулийн багш нарын удирдлага дор Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар англи хэлээр явуулах ба бакалаврын зэргийг амжилттай төгссөн оюутнууд цаашид 1,5-2 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн суралцаж, Сандерландын их сургуулийн магистрын зэрэг (MBA) хүртэх боломжтой.

Оюутан өөрөө хүсвэл эхний жилийн сургалтыг дүүргэсний дараа Сандерландын их сургууль болон түүний салбар сургуулиуд болох Сингапур, Малайз, Хонконгийн их сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж Сандерландын их сургуулийн бакалаврын зэргийн диплом авах боломжтой юм.

Дэлхий дээд чанартай боловсролыг эх орондоо хямд зардлаар олж авах бололцоог суралцагсад та бүгдэд олгох боломжийг бүрдүүллээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn