Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ALFABET төслийн хүрээнд тав дахь сургуульдаа ажиллаж байна

ALFABET төслийн хүрээнд тав дахь сургуульдаа ажиллаж байна

2016-09-27 12:59:35

ALFABET төслийн хүрээнд тав дахь сургуульдаа ажиллаж байна

ALFABET  төслийн хүрээнд Португалийн Портогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд нэг сарын хугацаатай судлаач багшаар ажиллаж буй Аугустино Фаустинотой товч ярилцсан юм . Португали улсын Портогийн их сургууль нь 1911 онд байгуулагдсан. Бүрэлдэхүүний 14 сургууль, 45 мянган оюутантай. Үүний 10 хувь нь гадаад оюутан суралцдаг байна.

-Монголд тавтай аялж, ажиллаж байна уу, Манай орны юу нь хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Монгол орон маш их таалагдсан. Зочломтгой зан, найрсаг харилцаа нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Мөн хот, хөдөөгийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь хоёр өөр улс шиг эрс ялгаатай санагдсан. Хүмүүс нь манайд ор, хоол ид, унтаж амар гээд л... Яг л гэр бүлийнх нь нэг гишүүн шиг. Барууны оронд бол хэзээ ч ийм зүйл байхгүй.

-Өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Мал, амьтны эмгэг судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Докторын зэргээ Италийн Милан хотын их сургуульд хамгаалсан. Дараа нь Нидерландийн Утрехтийн их сургуульд ажиллаж байгаад 2000 оноос сургуульдаа багшилж байна.

 -Тус төсөл Портогийн их сургууль дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Портогийн их сургуулийн гадаад харилцаа  маш сайн хөгжсөн. Анх тухайн орны колони байсан Анголи, Бразил зэрэг улстай түлхүү хамтран ажилладаг байсан бол сүүлийн үед Ази, Европын их, дээд сургуультай нээлттэй хамтын ажиллагааг идэвхжүүлж байгаа. Энэ төсөл ч манай сургууль дээр амжилттай хэрэгжиж байна.

-Та Монгол улсын Мал эмнэлэгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож байна. Юунд анхаарч ажиллаасай гэж хүсэх бол?

-Залуус сурах идэвх, зүтгэлтэй байна. Тэднийг маш сайн дэмжих хэрэгтэй. Мөн Мал эмнэлгийн сургуульд практик мэдлэг олгох сургалтын бааз суурь маш чухал. Энэ талаар дутагдалтай санагдсан. Эдийн засгийн чиглэлийн сургууль бол өөр шүү дээ. Сайн ном, номын сан байхад болно. Харин мал эмнэлэгийн сургуульд бол дадлага хийх орчин маш чухал. Би дөрвөн их сургуульд ажилласан. Энэ бол тав дахь нь. Сургууль бүр л өөр өөрийн онцлогтой байдаг.

ALFABET төслийн сонгон шалгаруулалтад оролцоорой

 

ALFABET ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Азийн 13, Европын 7 их сургуулиас өөрийн хүссэн мэргэжлээрээ сонгон суралцах боломжийг олгосон ALFABET  төсөл 3 дахь жилдээ хэрэгжиж  байна. Тус төсөлд манай улсаас 2014-2015 онд 30 орчим хүн өргөдөл гаргасанаас зургаа нь шалгаран Европын улсуудад суралцаж байна. ХААИС-иас 1 бакалавр-10 сар, 1 магистр-24 сар, 1 доктор-36 сарын тэтгэлэгтэй сурч байна. Бусад гурван оролцогч нь зорилтот бүлэг хоёроос сонгогдсон билээ.

2015-2016 оны шалгаруулалтад 23 өргөдөл гаргагч оролцсоноос Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач И.Хатанбаатар 6 сарын Пост докторт суралцахаар БНЧУ-ыг зорьсон. Мөн докторын 10 сарын тэтгэлэгт Агроэкологийн сургуулийн багш З.Долгорсүрэн тэнцсэн байна.

Мөн ХААИС-д ирж ажиллахаар 6 багш, судлаач өргөдөл гаргаснаас Португали улсын Портогийн их сургуулийн багш Faustino Augusto Мал эмнэлгийн сургуульд 9-р сарын 12-оос ажиллаж эхлээд байна. 

Төслийн зохицуулагч-БНЧУ-ын Прагын Амьдралын Ухааны  Их Сургуулийн Тропикийн ХАА-н судалгааны Факультет

Зохицуулагч байгууллага: БНЧУ Прагын Амьдралын Ухааны Их Сургууль

Хамтран зохицуулагч : Индонезийн Тадулако их сургууль

Санхүүжилт: 3 007 075 €

Хугацаа: 2014 -08-05 аас 2018-07-14 = нийт 48 сар

Европын их суруулиуд: 7

•  Czech University of Life Sciences Prague, Czech Republic

•  University of Natural Resources and Life Sciences, Vienna, Austria

•  SupAgro Montpellier , France

•  University of Göttingen, Germany

•  Warsaw University of Life Sciences, Poland

•  University of Porto, Portugal

•  Wageningen University,  The Netherlands

Азийн их сургуулиуд: 13

•  Tadulako University, Indonesia

•  Royal University of Agriculture, Cambodia

•  Chea Sim University of Kamchaymear, Cambodia

•  Nanjing Agricultural University, China

•  Bogor Agricultural University, Indonesia

•  National University of Laos, Laos

•  Universiti Kebangsaan Malaysia, Malaysia

•  Mongolian University of Life Sciences, Mongolia

•  Mindanao State University at Naawan, Philippines

•  Prince of Songkla University, Thailand

•  Kasetsart University, Thailand

•   Vietnam National University of Agriculture, Vietnam

•  Hue University, Vietnam

Хамтран ажиллагч  холбоо: 4

• The European Alliance on Agricultural Knowledge for Development (AGRINATURA), EU

•   CIRAD, France

•   SEARCA, Philippines

•   Chiang Mai University, Thailand

Төслийн үндсэн зорилго нь

•  Хамтрагч сургуулиуд ОУ-ын  түвшинд харилцаа холбоогоо бэхжүүлэх

• ЕХ-ы их дээд боловсролын системийн багш болон оюутнуудыг солилцох туршлага судлахыг дэмжих

•  Азийн улс орнууд болон ЕХ-ны боловсрол болон судалгааны ажлын чадавхийг сайжруулах

• Байгалийн нөөц болон хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг дэмжих

Өргөдөл гаргагчдад тавигдах шалгуурууд

•  Газар зүйн хувьд хамаарах бүсэд багтсан гуравдагч орнуудын аль нэг нь байх

•  Сүүлийн 5 жилийн хугацаанд 12 сар болон түүнээс дээш  хугацаагаар Европын Холбооны аль нэг улсад ажиллаж амьдраагүй байх.

•   Зорилтот бүлэг 1, 2 болон 3 т багтсан байх

Зорилтот бүлэг  1 гэдэг нь:

Консерциумд багтсан хамтрагч сургуулиудийн багш болон оюутнууд.  Бакалаврт сурч буй оюутнуудын хувьд хамгийн багадаа тухайн сургуульдаа нэг жил суралцсан байх. 

Зорилтот бүлэг  2 гэдэгт:

-Газар зүйн хувьд хамаарах бүсэд багтсан гуравдагч орны дараах иргэн:

-Тэдгээр улсын дээд боловсролын байгууллагад ажилладаг/бүртгэлтэй сургуулиудад дээд боловсрол эсвэл түүнтэй тэнцэхүйц зэрэг аваагүй (зөвхөн оюутнуудад хамаатай)

-Гуравдагч орнуудын боловсрол, нийгмийн салбарын удирдлага, нийгэм, хувийн салбар, төрийн бус байгууллагад  ажиллагсадыг гадаадад суралцах боломжийг мөн олгоно.

Зорилтот бүлэг 3:

Улс төр нийгмийн хүнд хэцүү нөхцөлд амьдрагч гуравдагч орны хүмүүс. Жишээлбэл:

ОУ эсвэл үндэсний хууль зохицуулалтаар  Европын Холбооноос дүрвэгч эсвэл цагаач хүлээн авдаг улс орнууд, Эсвэл арьс өнгөөр ялгаварлах, цөөнх болж гадуурхагдах, шашин, улс төр, хүйсийн тэгш бус байдал болон бэлгийн мөлжлөгийн улмаас их сургуулиас завсардах шалтгаан болсон нь батлагдсан, Үндэсний тусгай бодлого эсвэл  улс орныхоо дотоодод дүрвэсэн хүмүүс  гэж ангилагдсан нутгийн уугуул иргэд, эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд амьдран суугаа хүмүүс

Тэтгэлэг дараах зардлуудыг санхүүжүүлнэ:

Нэг удаагийн хоёр талын тийз  2000 EUR/2500 EUR

Эрүүл мэндийн даатгал 75 EUR/сард/нэг хүн

Сарын тэтгэлэг

Бакалавр 1000 евро

Магистр 1000 евро

Доктор 1500 евро

Пост док  1800 евро

Багш, судлаач 2500 евро

 

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn