Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Минь ХААИС-д зочлов

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Минь ХААИС-д зочлов

2016-09-30 12:51:56

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Минь ХААИС-д зочлов

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2016.09.30/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан, оюутан залууст хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар илтгэл тавив. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вэйтэй тэтгэлэг гардуулах санамж бичигт гарын үсэг зурж, мөн Хятадын соёлын танхимыг нээлээ.  

Элчин сайд Шин Хай Минь илтгэлдээ хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын их, дээд сургуульд 10 мянга гаруй монгол оюутан суралцдагаас, 7 мянга орчим нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан гэдгийг онцлов. Мөн ХААИС-ийн 10 оюутанд нэг жилийн сургалтын төлбөр болох нийт 10 мянган ам.долларын тэтгэлгийг гардуулсан юм. Арга хэмжээнд БСШУСЯ-ыг төлөөлж БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар оролцлоо.

ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, ХААИС нь БНХАУ-ын 10 гаруй их, дээд сургуультай хамтран ажилладаг бөгөөд гэрээний хүрээнд 45 оюутан бакалаврт, магистрантурт 60, докторантурт 10 гаруй хүн суралцаж байна. ХААИС-ийн Гадаад хэлний төв англи, хятад, франц, орос, солонгос хэлээр сургалт явуулдаг. Одоогоор Хятад хэл, соёлын төвийн сургалтад 100 гаруй оюутан хамрагдаж байна гэв.

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn