Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн шилдэгүүд тодорлоо

ХААИС-ийн шилдэгүүд тодорлоо

2016-10-07 17:33:23

ХААИС-ийн шилдэгүүд тодорлоо

Монголын багш нарын 50, дэлхийн багш нарын 22 дахь өдрийг тохиолдуулан ХААИС-ийн багш нарт зориулсан хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, шилдэгүүддээ шагнал гардууллаа.

            “Хөдөө аж ахуйн их сургуулийн оны шилдэг тэнхим, багш шалгаруулах журам”, ХААИС-ийн захирлын 2016 оны А/168 тоот тушаалаар байгуулагдсан оны шилдэгүүдийг шалгаруулах комиссын шийдвэрийг тус тус үндэслэн дараахь багш нарыг шилдэгээр тодруулав.

“Хөдөө аж ахуйн их сургуулийн оны шилдэг тэнхим, багш шалгаруулах журам”, оны шилдэг багш шалгаруулах үзүүлэлтүүдийг бүрэн хангасан:

-”ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ”-ээр Мал эмнэлгийн сургуулийн ХАЛДВАРГҮЙ ӨВЧИН СУДАЛЫН ТЭНХИМ”,

- “ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ”-аар Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхмийн эрхлэгч доктор Д.Баатархүү,

- “ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”-аар Агроэкологийн сургуулийн Газар тариалан, ургамал хамгааллын тэнхимийн багш, доктор А.Буянбаатар,

-“ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ”-аар Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхмийн багш, доктор О.Бүрэнжаргал,

-“ОНЫ ШИЛДЭГ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР”-ээр Агроэкологийн сургуулийн Сургалтын менежер Б.Энхболор,

-“ОНЫ ШИЛДЭГ СУРГАЛТЫН ТУСЛАХ АЖИЛТАН”-аар Эдийн засаг, бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн туслах ажилтан Н.Хишигбаяр нарыг тус тус өргөмжиллөө.

“Хөдөө аж ахуйн их сургуулийн оны шилдэг тэнхим, багш шалгаруулах журам”-ын дагуу “Оны шилдэг тэнхим”-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг,  өргөмжлөл, оны шилдэгээр шалгарсан нэр бүхий багш нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг, “Оны шилдэг сургалтын менежер”-т 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, “Оны шилдэг сургалтын туслах ажилтан”-д 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн урамшуулалыг олгов.

 

ХААИС-ИЙН НИЙТ ЭРДМИЙН ХАМТ ОЛОНДОО БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn