Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов

Цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов

2016-10-18 12:32:04

Цахим худалдааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов

ӨМӨЗО-ны Бугат хотын хөнгөн аж үйлдвэрийн мэргэжлийн дээд сургуулийн удирдлага өнөөдөр /2016.10.18/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

Гэрээнд багш судлаачдыг урт, богино хугацаанд харилцан солилцож, мэргэжил дээшлүүлэх, тус сургуулийн цахим худалдааны хүрээлэнг түшиглэж,  ХААИС-д байгуулах, ийм төрлийн худалдааг хөгжүүлэх, сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр тусгай мэргэжил эзэмшүүлэх зэргээр хамтран ажиллахаар тусгажээ.

Зочид энэ үеэрээ ХААИС-ийн зарим бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

ӨМӨЗО-ны Бугат хотын хөнгөн аж үйлдвэрийн мэргэжлийн дээд сургууль нь 1956 онд байгуулагдсан, 15 бүрэлдэхүүний сургууль, 12 000 оюутантай, 58 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна. Мөн бүрэлдэхүүн сургууль тус бүр нь дэргэдээ коллеж болон ахлах сургуультай аж.  


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn