Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАА, Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

ХАА, Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

2016-10-26 16:19:30

ХАА, Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ

ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв,  ХХААХҮЯ, Солонгос-Монгол бизнес төвтэй хамтран Хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээлээ. Нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат, БСШУСЯ-ны Инноваци, Өндөр технологийн хэлтэсийн дарга Д.Одгэрэл, Нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, Солонгосын Бизнес хөгжлийн төвийн дарга Кан Дун Гу, БНСУ-ын KOPIA байгууллагын захирал Хун Сон Ги болон Солонгосын компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Тус үзэсгэлэнд Солонгосын 26, Монголын 20 гаруй  аж ахуй нэгж, байгууллага оролцож бүтээгдэхүүнээ дэлгээд байна. ХАА-н техник, тоног төхөөрөмж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүнээс гадна ХААИС-ийн профессорын баг, гарааны компаниудын мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн инновацийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Солонгос-Монголын хамтарсан үзэсгэлэн 26-28-ыг хүртэл ХААИС-ийн төв байранд үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Инноваци, бизнес хөгжлийн төв, Монголын инноваци бизнес хөгжлийн төв хамтран ХААИС-д гидропоник орчинд хүнсний ногоо тариалах, хүлэмжийн үйлдвэр байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийг гүйцэтгэхэд оролцогч компанийн төлөөлөл гэрээг үзэглэлээ.

Мөн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр БНСУ-ын Хүн орхоодой үржүүлэгийн хүрээлэнгийн захирал Ка Иг Юунд ХААИС-ийн Хүндэт доктор цол олгосоныг гардуулан өглөө.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn