Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Газар зохион байгуулалтын эдийн засаг” номын нээлт боллоо

“Газар зохион байгуулалтын эдийн засаг” номын нээлт боллоо

2016-11-01 15:56:10

“Газар зохион байгуулалтын эдийн засаг” номын нээлт боллоо 

Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхмийн багш нар ОХУ-ын Газар зохион байгуулалтын их сургуулийн ректор, ОХУ-ын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монгол улсын Найрамдал медалийн эзэн, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор С.Н.Волковын “Газар зохион байгуулалт” 9 боть номын 5 дахь боть болох “Газар зохион байгуулалтын эдийн засаг” номийг хөрвүүлэн 2016 оны 10 сарын 28-ны өдөр олны хүртээл болголоо.

Нээлтийн арга хэмжээнд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, ШУЗ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баярмаа, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн нар оролцсоноос гадна Газрын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, ШУТИС, МҮИС зэрэг сургуулийн мэргэжлийн тэнхмийн эрхлэгч, багш нар оролцлоо. 

Мөн салбарын яам агентлаг мэргэжлийн холбоодыг төлөөлөн Газар зохион байгуулалт геодези зурагзүйн агентлагын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Даваабаатар, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер Д.Мөнхбаатар, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн газрын секторын эрхлэгч Я.Баасандорж  нар болон салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болох судлаачид мөн ахлах курсийн оюутнууд оролцов.

Газар зохион байгуулалтын эдийн засаг ном нь онолын болон аргазүйн гэсэн 2 үндсэн хэсэгтэй бөгөөд нийт 16 бүлэг, 485 хуудас бүхий ОХУ-ийн хөдөө аж ахуйн яамнаас газар зохион байгуулалт мэргэжлийн сургалтанд санал болгосон сурах бичиг юм.

Тус номонд газар төлөвлөлтийн эдийн засгийн онолын үндэс, газар төлөвлөлтийн шийдлүүдийн эдийн засгийн үндэслэл, аргазүйн асуудлууд тусгагдсан байна.

ХААИС нь Москвагийн газар зохион байгуулалтын их сургуультай хамтран идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус сургуулийн олон улсын газар зохион байгуулалт, газрын кадастрын  заах аргазүйн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. 2014 онд олон улсын хамтарсан сургалт зохион байгуулж байсан туршлагатай билээ.

Энэхүү номыг Газрын менежментийн тэнхмийн эрхлэгч доктор, Монгол улсын зөвлөх инженер С.Сайнбаяр санаачлан орчуулах эрхийг авч, ХААИС-ийн газрын менежментийн тэнхмийн зөвлөх багш доктор Д.Занабаатар ахалж, доктор С.Сайнбаяр, Л.Уранбилэг, О.Нямсүрэн нар орчуулжээ. Редакцийг зөвлөх инженер, доктор Ж.Даваабаатар ахлан доктор Б.Болормаа, Э.Эрхэмбаяр нар, техник редактороор Д.Мөнхцэцэг, З.Маргад-Эрдэнэ нар ажиллан олны хүртээл болгосон байна.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн энэ үед төлөвлөлтийн шийдлүүдийн эдийн засгийн ач холбогдлыг тодотгон гаргасан энэхүү сурах бичиг нь зөвхөн суралцагч оюутнууд төдийгүй салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болхыг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn