Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, судалгааны төв нээлтээ хийв

Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, судалгааны төв нээлтээ хийв

2016-11-15 16:54:20

Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх  сургалт,

судалгааны төв нээгдлээ 

            ХААИС-ийн Мал Эмнэлгийн Сургууль  “Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт судалгааны төв”-ийг Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Гавьжийн шандад /Өлзийт хороолол/  байгуулж, өнөөдөр /2016.11.15/ нээлтээ хийлээ.  

 Нээлтийн үйл ажиллагаанд ХААИС-ийн Нийгэм, эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав болон бүрэлдэхүүн сургуулийн захиралууд багш оюутны төлөөлөл оролцов.

Тус төв  мал амьтны өвчин эмгэгийг  лабораторийн иж бүрэн шинжилгээ, рентген болон хэт авианы аргуудаар оношлох боломжтойн зэрэгцээ, мэргэжлийн эрдэмтэн багш нарын хамт  докторант, магистрант, бакалавар оюутнууд тогтмол ажиллаж  мэргэжлийн ур чадвар эзэмших, хөгжүүлэх, мал бүхий иргэдэд шаардлагатай үйлчилгээг  үзүүлэх зорилготой юм. 

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав Сургалт, судалгааны төвийг нээж хэлсэн үгэндээ,

-Тус төвийг ХААИС-ийн “Хээрийн судалгааны лаборатори” төслийн санхүүжилтээр байгуулж, /ЖАЙКА/, ХХААХҮЯ , ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд лабораторийнхоо тоног төхөөрөмжийг баяжуулсан. Мэргэжлийн ур чадвартай малын эмч нарыг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлсэн лабораторитой болж байгаадаа баяртай байна гэв.  

ХААИС-ийн Нийгэм, эдийн засаг хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун,  

-ХААИС өнгөрсөн хичээлийн жилээс өөрийн санхүүжилтээр судалгааны орчныг шинэчлэх  төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бүрэлдэхүүн сургуулиас ирүүлсэн гурван төсөл шалгарсаны нэг нь Мал эмнэлгийн сургуулийн хээрийн судалгааны төв байгуулах төсөл шалгарсан юм. Нийт 80 сая төгрөгөөр тус төвийг байгуулсан. Худаг гаргаж усаар хангах асуудлыг нэмэлт өртгөөр шийдсэн. Одоо цахилгааны асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэлээ.   

Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа

-Монгол улсын хэмжээнд 1000-аад мал аж ахуйн нэгжид, 1500 гаруй малын эмч ажиллаж байна. Нэг малын эмчид 34 мянган мал ноогдож байна гэсэн үг. Тиймээс малын эмч нар маш их ачаа үүрч байгаа. Монголын мал аж ахуйн салбарын хөгжилд та бүхэн маш их үүрэг хүлээсэн хүмүүс. Чадварлаг малын эмч бэлтгэхэд энэ төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна  гэв.

Мөн энэ төвийг түшиглэн  хээрийн судалгаа хийх, эрдэм шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэх, малын эмч нарын төгсөлтийн дараах сургалтуудыг  зохион байгуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх  зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.  

Уг төв  Хан- Уул дүүргийн  Өлзийт хороолол, Биокомбинат, Сонгино орчмын  адуу, үхэр, гахай, шувууны эрчимжсэн  аж ахуй бүхий  өрх, аж ахуйн нэгжүүдийн  дунд байрлаж байгаа нь тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах,  өөрсдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах  боломжийг бүрдүүлэх давуу талтай юм. 

             Малын эмчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх  сургалт, судалгааны төвийг “Хээрийн судалгааны лаборатори” төслийн хүрээнд ХААИС-ийн  санхүүжилтээр байгуулжээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn