Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлэв

Багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлэв

2016-12-13 11:44:09

 

БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭВ 

1.      Хөдөө аж ахуйн салбарын 2016 оны шилдэг технологиор Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Н.Энхболд, Д.Цэвээндорж, Г.Мөнхчулуун, Л.Батдорж, Г.Ганцэцэг, Б.Энхбаяр нарын зохиогчтой “Бродимон бэлдмэлийг үйлдвэрлэх технологи” бүтээл нэгдүгээр байр, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач Н.Алтансүх, Н.А.Сурин, Я.Мягмарсүрэн, Н.Оюунтуяа, Я.Мөнхтуяа, Б.Жавзандулам, С.Батболд нарын зохиогчтой “Зусах арвайн нутагшсан Бурхант-1 сортыг тариалах технологи” бүтээл хоёрдугаар байрт шалгарч, журмын дагуу өргөмжлөл, 800000-1000000 төгрөгийн мөнгөн шагналаар урамшууллаа.

2.      Докторын дараах судалгааны ажлын тэтгэлэгт шалгаруулалтад багш, судлаачдын 9 төсөл оролцсноос Агроэкологийн сургуулийн захирал, доктор О.Нямсүрэнгийн “Зайсангийн газрын кадастрын үнэлгээ” сэдэвт төслийг хэрэгжүүлэхээр 6000000 төгрөгийн тэтгэлэг олголоо. Энэхүү төсөл 2017-2018 онд хэрэгжих юм.

3.      Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн хамтран зохион байгуулдаг “Шинэ үе Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал хоёр дахь жилдээ Англи хэл дээр явагдаж 9 багш, судлаач оролцлоо. Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Д.Дэлгэрмөрөн H2S releases 5-HT from chicken thoracic chemoreceptor cells via the activation of TRPA1” сэдэвт илтгэлээрээ нэгдүгээр байрт шалгарч, өргөмжлөл, 1000000 төгрөг, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судлаач Х.Нямгэрэл Potato variety development activity in Mongolia” сэдэвт илтгэлээрээ хоёрдугаар байр буюу Мал эмнэлгийн хүрээлэнгийн нэрэмжит тусгай шагнал 500000 төгрөгийн урамшуулал хүртэв.

4.      Хөдөө аж ахуйн их сургууль 2016 оноос эхлэн бүтээлээ олон улсын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж, эрдмийн бүтээлээрээ манлайлсан багш-судлаачийг шалгаруулж эхлэв. Энэ оны “Эрдмийн бүтээлээрээ манлайлсан багш-судлаач”-аар Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Т.Алтанзаяа “Rice mutants deficient in u-3 fatty acid desaturase (FAD8) fail to acclimate to cold temperatures”, “Enhanced Resistance of PsbS-deficient Rice (Oryza sativa L.) to Fungal and Bacterial Pathogens” сэдэвт бүтээлээ “Plant Physiology and Biochemistry (IF: 2.9), “Journal of  Plant Biology (IF: 1.67) сэтгүүлд тус тус ХААИС-ийн нэрээр, нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн тул шалгарч, өргөмжлөл, 1000000 төгрөгийн урамшууллыг хүртлээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn